L O A D I N G
logo
Багш, алба хаагчид Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн ажилтны хамтарсан сургалтад хамрагдав

Багш, алба хаагчид Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн ажилтны хамтарсан сургалтад хамрагдав

  • Dec 18, 2019
“Хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгахад хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт  Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн ажилтны хамтарсан сургалт энэ сарын 11-14-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөлөө.
Сургалтад Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэн, Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор, цагдаагийн ахмад Б.Алтансүх нар Монголын цагдаагийн байгууллагын бусад мөрдөгчдийн хамт оролцсон юм.
Энэ үеэр хоёр улсын цагдаагийн алба хаагчид харилцан туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Мөн “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу хэрхэн хамтран ажиллах, үр дүнг цаашид нэмэгдүүлэх, харилцан ойлголцох, хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр асуудал хөндөж, хамтран хэрэг шалгах кейст ажилласнаар тус хурал үр дүнтэй болсныг оролцогчид онцоллоо.
Сургалтын хүрээнд Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэн, Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор, цагдаагийн ахмад  Б.Алтансүх нар “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт” сэдвээр бичсэн илтгэлээ англи, хятад хэл дээр орчуулан танилцуулсан аж.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА