L O A D I N G
logo
Шилдэг сонсогч, оюутнууд тодорсоор байна

Шилдэг сонсогч, оюутнууд тодорсоор байна

  • Dec 18, 2019
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудын шилдгүүдийг тодруулах “Эрдэм-2019” ёслолын арга хэмжээ үргэлжилж байна.
Сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан идэвх зүтгэл гарган  суралцсан хоёр, гуравдугаар дамжааны сонсогч, оюутнуудыг  шалгарууллаа.   
Их сургуулийн хоёрдугаар дамжааны “Оюунлаг оюутан”-аар Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 234 дүгээр дамжааны оюутан Б.Оюунжаргал, “Тамирчин сонсогч”-оор Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Ц.Сүнжидмаа, “Авьяастан сонсогч”-оор Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Х.Дуламсүрэн, “Тэргүүний бага дарга”-аар Цагдаагийн сургуулийн 323 дугаар дамжааны түрүүч Г.Эрхэмбаяр нар тодорсон юм.


Харин гуравдугаар дамжааны  “Оюунлаг оюутан”-аар Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 234 дүгээр дамжааны оюутан Б.Оюунжаргал, “Тамирчин сонсогч”-оор Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Ц.Алтанбулаг, “Авьяастан оюутан”-аар Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 234 дүгээр дамжааны
оюутан Б.Бямбасүрэн, “Тэргүүний бага дарга”-аар Хилийн албаны сургуулийн 431 дүгээр дамжааны түрүүч Б.Батдаваа нар шалгарч бусдыгаа манлайллаа.
Тус арга хэмжээнд Их сургуулийн удирдлагууд оролцож, сонсогч, оюутнуудад амжилт хүсч, баяр хүргэв.







СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА