L O A D I N G
logo
ШШГС-д Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хөтөлбөрийн магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг ажиллалаа

ШШГС-д Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хөтөлбөрийн магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг ажиллалаа

  • Dec 26, 2019
Их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/156 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажил 2018-2019 оны хичээлийн жилээс эхэлсэн.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргасан “Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн журам”, “Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ын дагуу өөрийн үнэлгээний тайланг бичиж, шинжээчийн сургалтыг 2 удаа, хэлэлцүүлгийг 3 удаа шалгуур үзүүлэлт бүрийн нотлох баримтын хамт хэлэлцүүлж, өөрийн үнэлгээний тайланд нэмэлт баяжуулалт хийж, хүргүүлснээр магадлан шинжлэх үеийг эхлүүлсэн.

Шинжээчийн багийн ахлагчаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн инноваци, технологийн паркийн эрхлэгч, доктор /Ph.D/, профессор Б.Мөнхбат, гишүүнээр Шихихутаг их сургуулийн клиник сургалтын төвийн эрхлэгч, доктор /Ph.D/ Р.Оюунбадам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Ялын бүртгэл хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа нар 12 дугаар сарын 23, 24-ний өдөр Их сургуульд ажиллалаа.

Шинжээчдийн багт эхний өдөр ШШГС-ийн захирал, хурандаа Б.Батболд бүрэлдэхүүн сургуулийн бие бүрэлдэхүүн, үйл ажиллагааг, сургалтын арга зүйч, хошууч Ш.Энхжаргал өөрийн үнэлгээний тайланг танилцуулсан. Энэ үеэр шинжээчдийн багийнхан 25 суралцагч, 9 багшлах бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзаж, Их сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.
Мөн шинжээчдийн багийн төлөөлөл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Сургалт хүмүүжлийн тусгай албаны дарга, хурандаа Тамир нарын 9 удирдах алба хаагчтай, 6 төгсөгчтэй видео конференциор, 6 төгсөгчтэй биечлэн нийт 12 төгсөгчтэй ярилцлага өрнүүлсэн.  
Улмаар шинжээчдийн багийн магадлан итгэмжлэлийн урьдчилсан дүгнэлтийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулж, цаашид багш нарын хөгжилд анхаарал хандуулан, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, эрдмийн зэрэг хамгаалах үйлсэд амжилт гаргаж, ажил хөдөлмөрөөр манлайлахыг онцоллоо. 
 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА