L O A D I N G
logo
ДХИС-д шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөлөө

ДХИС-д шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөлөө

  • Aug 26, 2019

Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолой дахь  Сургалт, дадлагын цогцолборт болов.

Тангарагийн баярын хүндэт зочдоор ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, захирлын зөвлөлийн гишүүд, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШШГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл болон ахмадууд, эцэг эхчүүд хүрэлцэн ирлээ.  

Шинээр элсэн суралцагчдад Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 07-р сарын 26-наас 08-р сарын 26-ны хооронд амжилттай зохион байгуулсан. Элсэн суралцагчдад цэргийн тангарагийг Сургалтын төвийн сэтгэл зүйч, хошууч Т.Ганпүрэв өргүүлж, суралцагчид Их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн ёслолын жагсаалаар алхсан юм.

Энэ үеэр Их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав цэргийн тангараг өргөсөн суралцагчдад эрдмийн их оргил өөд үргэлж тэмүүлж байхыг захин, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. 

Цэргийн тангараг өргөсөн суралцагчид нэг сарын хугацаанд сурсан зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнан зэвсэгтэй үзүүлбэр, гардан тулаан, бөхийн барилдаан, урлагийн тоглолтыг сонирхуулав.







СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА