L O A D I N G
logo
Хурандаа Б.Лувсанравдангийн “Үрсэд минь үлдэх эх орон” тоглолт боллоо

Хурандаа Б.Лувсанравдангийн “Үрсэд минь үлдэх эх орон” тоглолт боллоо

  • Jan 24, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Штабын дарга, хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСТА, ая зохиогч  Б.Лувсанравдангийн “Үрсэд минь үлдэх эх орон” бие даасан анхны тоглолт болж өнгөрлөө.
Энэ сарын 23-нд “UB Palace” концертийн их танхимд болсон тус тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг, “Увертура”,  “Fire” хамтлаг, МУСТА Т.Дэлгэрмөрөн, Я.Гэрэлчулуун, Д.Найдандорж, П.Пэрэнлэйлхагва, Л.Сүхбаатар, Х.Хаш болон ДХИС-ийн сонсогч, оюутнуудаас бүрдсэн авьяаслаг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөв.
Тоглолтын үеэр “Нандин хайр”, “Яг л чи минь”, “Хайрын дурсамж”, “Түмэн эх”, “Хилчин би жаргалтай”  зэрэг шилдэг уран бүтээлүүд үзэгч олны сэтгэлийг хөглөлөө.
Мөн түүний зохиосон ДХИС-ийн сүлд дууг сонсогч, оюутнууд дуулж олны хүртээл болгосон юм.
Дуулсан дуу бүрийнх нь үгийн утга, ая эгшиг чамин хурандаа  Б.Лувсанравдангийн “Үрсэд минь үлдэх эх орон” тоглолт нижгэр сайхан боллоо.


                       
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА