L O A D I N G
logo

Ахисан шатны боловсролын сургууль

АХИСАН ШАТНЫ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Ахисан шатны боловсролын сургуулийн үйл ажиллагаа нь ХЗДХЯ-ны харьяа агентлаг болон бусад захиалагч байгууллагын албан хаагчдын эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, мэргэжлийн ёс зүйтэй судлаач мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна.

Тус сургууль нь 2001 оноос өнөөг хүртэл 1070 гаруй магистр, 25 докторантын судалгааны ажлыг хамгаалуулж, эрдмийн цол олгосон бөгөөд одоогоор магистрын 8 хөтөлбөр, докторын 6 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА:
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн;
  • Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэн;
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль;
  • Монгол Улсын Их сургууль;
  • Хөдөө аж ахуйн их сургууль;
ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Магистрын сургалтын хөтөлбөр
 
Гэмт явдал судлал-эрх зүй /өдөр, 2 жил/  E10320101: Гэмт явдал судлалыг хөгжүүлэн  стратегийн түвшинд хөгжих хүний нөөцийг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилан асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн  судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
Хил судлал /өдөр, 2 жил/ E10380201: Хилийн аюулгүй байдлыг хилийн отрядын хэсэгт хангах, албаны бэлэн байдал, үйл ажиллагааг оновчтой шийдвэрлэх ур чадвартай, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өндөр төвшинд гүйцэтгэх, Хил хамгаалах байгууллагын  хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий судлаач бэлтгэнэ.
 
Шинжлэн магадлах ухаан /өдөр, 2 жил/ E10320401: Шинжлэн магадлахуйн онол, хэрэглээний тулгамдсан асуудлаар хууль сахиулах байгууллагын ажилтнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нотолгоонд суурилсан дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшсэн  судлаачг бэлтгэнэ.
 Гамшиг судлал /өдөр, 2 жил/ E10320501: Гамшиг судлалын салбар шинжлэх ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, бүх талаар дэмжих, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 Цагдаа судлал /өдөр, 2 жил/ E10320102: Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ хийх ур чадвар эзэмшиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, ёс зүйтэй судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
Мэдээллийн аюулгүй байдал судлал /өдөр, 2 жил/ E10380102: Мэдээллийн аюулгүй байдал судлалыг хөгжүүлэх, цахим орчинд үйлдэгдэх халдлагаас хамгаалах, мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэгтэй, судалгаа, шинжилгээний ажил хийх ур чадвартай, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй судлаач бэлтгэнэ.
 
Эдийн засгийн аюулгүй байдал судлал /өдөр, 2 жил/ E10380103: Эдийн засгийн аюулгүй байдал, түүнд учирч болох хор хохирлоос хамгаалах, алдагдлыг тодорхойлох, бууруулах талаар мэдлэг эзэмшиж, судалгаа, шинжилгээний ажил хийх чадвартай, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээ, ёс зүйтэй судлаач мэргэжилтэнг бэлтгэнэ.
 
Эрх зүй /өдөр, 2 жил/ E04120101: Хууль зүйн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэгээ гүнзгийрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, туршилт, шинжилгээ хийх ур чадвар эзэмшиж, мэргэжлийн болон нийгмийн чадвараа байнга дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, ёс зүйтэй судлаач мэргэжилтэнг бэлтгэхэд чиглэнэ. 
 
Докторын сургалтын хөтөлбөр
 Гэмт явдал судлал-эрх зүй /өдөр, 3 жил/  F10320101: Төрийн болон хууль сахиулах салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрдэм шинжилгээ судалгааны ажил гардан зохион байгуулах, судалгааны ажлын үр дүнгээ олон нийтэд хүргэх чадвартай судлаачийг бэлтгэнэ.
 
Хил судлал /өдөр, 3 жил/ F10380201: Хил хамгаалах байгууллагад хил судлалын ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан,  зохион байгуулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, алсын хараа, оператив-тактикийн үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, онол практикын удирдлагын баримт бичиг боловсруулах чадвартай судлаачийг бэлтгэнэ.
 
Шинжлэн магадлах ухаан /өдөр, 3 жил/ F10320401: Шинжлэн магадлахуйн онол, хэрэглээний тулгамдсан асуудлаар хууль сахиулах байгууллагын ажилтнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шинжлэн магадлах байгууллагын ажилтны эрх үүрэг, хүний эрх, эрх чөлөөний хүрээ, хязгаарыг ялгамжтайгаар тодорхойлох, байгууллагын менежменттэй холбоотой удирдлагын баримт бичиг боловсруулах чадвар бүхий судлаачийг бэлтгэнэ.
 
Гамшиг судлал /өдөр, 3 жил/ F10320501: Гамшгаас хамгаалах, судалгаа шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, онцгой байдлын албаны бэлэн байдлыг хангах, сургалт, удирдлагын үндсэн зарчим, тулгуур ойлголтуудыг практикт хэрэглэж, гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэх онол практикийн удирдлагын баримт бичиг боловсруулах чадвартай судлаач бэлтгэнэ.
 
Хууль сахиулах удирдлага /өдөр, 3 жил/ F10320103: Удирдахуйн ухааны үр дүнтэй судалгааг хийж, хууль сахиулах салбарын менежментийн бодлого, салбар хоорондын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, удирдлагын шийдвэр гаргах, удирдах ажилтны мэргэжлийн болон хувийн шинж чанаруудыг хөгжүүлсэнээр удирдлагын шинэ арга барилыг бий болгох чадвар бүхий удирдах ажилтан, судлаачийг бэлтгэнэ.
 
Эрх зүй /өдөр, 3 жил/ F04120101: Хууль зүйн шинжлэх ухаан, түүний онол, практик, арга зүйн талаарх мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах судлаач бэлтгэхэд чиглэнэ.