
Тэнхимийн зорилго:
Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлэх чадвартай, эрүүгийн эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, гүйцэтгэлийн сахилга бат, ёс зүйтэй мэргэшсэн албан хаагч бэлтгэхэд оршино.
Түүхэн замнал:
- Цагдаагийн сургуулийн “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”-ийн анхны суурь 1974 онд Цэргийн тусгай дунд сургуулийг хорооны эрхтэйгээр байгуулагдахад Хуулийн кафедр ажиллах болсноор тавигдсан бөгөөд:
- 1982 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд “Тусгай албаны тэнхим”,
- ЦЕГ-н даргын 1994 оны 45 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн “Мөрдөн байцаах албаны тэнхим”,
- Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн академи байгуулагдахад “Эрүүгийн эрх зүй ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхим”,
- ЦЕГ-ын даргын 2003 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар ”Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхим”,
- ЦЕГ-ын даргын 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар тушаалаар “Эрүүгийн эрх зүйн тэнхим”,
- ЦЕГ-ын даргын 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 568 дугаар тушаалаар “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”,
- Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийн “Эрүүгийн эрх зүйн тэнхим”,
- 2014 оны 10 дугаар сард Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”,
- Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/224 дугаар тушаалаар Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Мөрдөх ажиллагааны онол тактикийн тэнхимүүдийг нэгтгэн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхим,
- Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар Цагдаагийн сургуулийн “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим” нэртэйгээр байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн эрхлэгч нар 2011-2020 он
- 2008.07.17-ны өдрөөс 2011.12.12-ны өдөр хүртэл Эрүүгийн эрх зүйн тэнхим, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр,
- 2011.12.12-ны өдрөөс 2012.02.19-ний өдөр хүртэл тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын орон тоо сул байсан.
- 2012.02.19-ний өдрөөс 2014.11.26-ны өдөр хүртэл Эрүүгийн эрх зүйн тэнхим, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Д.Мягмарцэрэн,
- 2014.11.26-ны өдрөөс 2016.05.02-ны өдөр хүртэл Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн дэд хурандаа О.Амарсайхан,
- 2015.05.02-ны өдрөөс 2017.12.12-ны өдөр хүртэл Мөрдөх албаны тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Цагдаагийн сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Хууль сахиулахын их сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Цагдаагийн сургуулийн бүтцэд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Мөрдөх ажиллагааны онол, тактикийн тэнхимийг нэгтгэн Мөрдөх албаны тэнхимийг байгуулсан”,
- 2017.12.12-ны өдрөөс одоог хүртэл Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд /Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар Цагдаагийн сургуулийн бүтцэд “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”-ийг шинээр байгуулсан/
Бидний бахархал:
Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа С.Жанцан, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам, Ц.Амгаланбаяр, Г.Гантөмөр, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар, Д.Мягмарцэрэн, Т.Оюунчимэг, Б.Батзориг нарын зэрэг тэргүүлэх эрдэмтэд ажиллаж байсан нь бидний бахархал, нэр хүнд юм.
Тэнхимийн бүрэлдэхүүн:
1. |
Б.Энхболд |
Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч |
2. |
С.Гантулга |
Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа |
3. |
Л.Бат-Очир |
Ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа |
4. |
Б.Батцэрэн |
Ахлах багш, докторант, цагдаагийн ахмад |
5. |
Г.Болор-Эрдэнэ |
Багш, доктор (Ph.D), цагдаагийн ахмад |
6 |
Б.Мөнхзул |
Багш, магистр, цагдаагийн ахлах дэслэгч |
7. |
Б.Анар |
Багш, магистр, цагдаагийн ахлах дэслэгч |
8. |
А.Мөнхцэцэг |
Лаборант, магистр, цагдаагийн дэд ахлагч |
Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим нь бакалавр, магистр, докторын сургалтад эрүүгийн эрх зүй, криминологийн шинжлэх ухааны салбарт хамаарах 10 гаруй төрлийн хичээл заадаг.
Тэнхимийн багш нар шүүх эрх мэдлийн болон хууль зүйн салбарын шинэчлэлд идэвхтэй оролцож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Хог хаягдлын тухай зэрэг хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүнээр болон үндэсний зөвлөх статустайгаар оролцож ирсэн.
Багш нарын бүтээлээс:
Тэнхимийн багш нар 200 гаруй үндсэн сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл бичиж, нийтийн хүртээл болгосноос үндэсний хэмжээний их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, практик байгууллагын албан хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээл цөөнгүй. Тухайлбал, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа С.Жанцангийн “Монгол Улсын эрүүгийн эрх зүй /схемчилсэн тайлбар, зүйлчлэлийн асуудал/”, “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол” /Гэмт хэргийн тухай сургааль/, “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол” /Ялын тухай сургааль/, “Хууль зүйн сэтгэл судлал”, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарын “Эрүүгийн эрх зүйн тулгуур ойлголтууд”, “Криминалистикийн тактик”, “Эрүүгийн эрх зүй: ерөнхий ба анги”, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөрийн “Гэмт хэргийн бүрэлдэхүүний ерөнхий онол”, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Адъяабазарын “Монгол Улсын 1921 оноос хойшхи эрүүгийн хууль тогтоомжийн хөгжилт”, “Эрүүгийн эрх зүйн практикум” Т.Оюунчимэгийн “Криминалистикийн тактик”, Б.Батзоригийн “Гэмт хэргийн нотолгооны онол”, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга нарын “Эрүүгийн эрх зүйн тусгай анги” сурах бичиг, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга, Доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир, докторант Ж.Төгс –Очир нарын “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги” сурах бичиг, зэрэг бүтээлийг дурдаж болно.
“Гэмт явдалтай тэмцэх асуудал” онол, арга зүйн сэтгүүл:
Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Монголын Криминологчдын холбоо хамтран “Гэмт явдалтай тэмцэх асуудал” онол, арга зүйн сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргадаг. Тус сэтгүүл нь эрдэм шинжилгээний ажилд багц цаг тооцох бүтээлийг нийтлэх эрх бүхий улсын хэмжээний цөөн сэтгүүлийн нэг бөгөөд 18 дахь жилдээ нийт 71 дугаарыг нийтийн хүртээл болгосон, хууль зүйн салбарын ууган, хамгийн олон жил тасралтгүй хэвлэгдсэн, өндөр хянан магадлагаа бүхий олон нийтэд танигдсан онол, арга зүйн сэтгүүл юм.
“Гэмт явдал судлал” клуб:
ДХИС болон Цагдаагийн сургуулийн эрхэм зорилгын хүрээнд сонсогч, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар эзэмшүүлж, ёс зүйтэй иргэн бие хүн төлөвшүүлэхэд оршино.
“Гэмт явдал судлал” клуб нь анх 2000 онд тэнхимийн профессор багш нарын санаачлагаар суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлж, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг бие даан болон багаар судлах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор байгуулсан бөгөөд 19 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Их сургуулийн ууган клубийн нэг юм.
Тус клуб нь 2019-2020 оны хичээлийн жилд тэргүүн 1, дэд тэргүүн 1, гишүүн 56 гэсэн орон тоотойгоор тэнхимийн профессор багш нарын удирдлаган дор сургалт, эрдэм шинжилгээ болон бусад үйл ажиллагаа гэсэн гурван чиглэлээр “Чандмань” танхимд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай клуб нь хүний эрхийн олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж цар хүрээгээ нэмэгдүүлсээр байгаа билээ.
Бид “Нээлттэй нийгэм форум”,”Эмнести интершенл” ТББ-уудтай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Сургалтын орчин:
Тэнхимийн дэргэдэх №225 тоот “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн танхим”, №322 тоот Эрүүгийн эрх зүйн сургалтын танхим, Чандмань танхимын ашиглалтыг хариуцаж сургалт явуулах бэлтгэл ажлыг тогтмол хангаж ажиллаж байна.
1.
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн танхим:

2.Чандмань танхим: