Тэнхимийн зорилго
Дотоод хэргийн их сургууль болон Хилийн албаны сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал язгуур ашиг сонирлыг хилийн орон зайд үнэнч шударгаар хамгаалах, эх оронч, үндэсний үзэлтэй, өв тэгш хүмүүжилтэй, хилийн алба, цэргийн хэргийн өндөр боловсрол мэргэжил бүхий төрийн тусгай албаны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил, төслийн ажил эрхлэх сонирхол эрмэлзлийг идэвхжүүлэн тэднийг дэмжиж туслах, сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Түүхэн замнал
Хилийн албаны тэнхим нь 1974 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд “Цэргийн кафедр” байгуулагдсанаар тэнхимийн суурь тавигдсан бөгөөд 1988 онд “Хилийн алба”, “Ерөнхий цэргийн тэнхим” нэгдсэнээр өнөөг хүртэл “Хилийн албаны тэнхим” нэртэйгээр өнөөг хүртэл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Анхны тэнхимийн эрхлэгчээр ахмад Ч.Лувсан, багшаар дэслэгч Д.Шаравшагдар, дэслэгч Ц.Сайннямбуу, дэслэгч Д.Сүрэнжав нар томилогдон ажиллаж байсан. Мөн түүнчлэн 1975 оноос тэнхимиййн эрхлэгчээр ахмад Н.Амиа, багшаар ахлах дэслэгч Ж.Дашням, дэслэгч Ш.Доржбал нар ажиллаж эхэлсэнээр тэнхим нь жилээс жилд өргөжиж, мэдлэг боловсролтой боловсон хүчнээр бэхжих болсон.
Хилийн албаны тэнхимийн үе үеийн даргаар ахмад Ч.Лувсан, ахмад Н.Амиа, ахлах дэслэгч Ч.Дашдэлэг, дэд хурандаа Н.Дорждэрэм, хурандаа А.Муратхан, хурандаа Д.Батсүх, хурандаа Б.Бат-Эрдэнэ, дэд хурандаа В.Жавхланцогт, хурандаа Г.Пушкин, хурандаа Т.Бадамханд дэд хурандаа Х.Жаргалсайхан, хурандаа Ё.Хадхүү, багшаар Д.Шаравшагдар, Ц.Сайннямбуу, Д.Сүрэнжав, Ш.Доржбал, ахлах дэслэгч Ж.Дашням, хурандаа Ч.Дашдэлэг, дэд хурандаа Ё.Дорждагва, дэд хурандаа З.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, хошууч Ц.Энхжаргал, А.Диваачомбо, Ц.Нэргүй, хошууч И.Түвшинжаргал, С.Хаянхярваа, Л.Сэлэнгэ, Д.Шинэжил, хурандаа Ё.Ганхүү, хурандаа С.Лхагвасүрэн, Б.Доржсүрэн, Б.Билгээ, Б.Ганбат, Д.Сэрээтэр, Ж.Дашням /улсын начин/, Д.Сүрэнжав, хурандаа О.Ганбаатар, хурандаа А.Сэргэлэн, Д.Нямдорж, Ц.Ганболд, Х.Гөлөгөө, дэд хурандаа Б.Ганхөлөг хошууч Ж.Өвгөнбүргэд, дэд хурандаа Х.Жаргалсайхан, дэд хурандаа А.Энхтөр, дэд хурандаа Ё.Хадхүү, дэд хурандаа Д.Алтангэрэл, хошууч Б.Алтанцоож, дэд хурандаа Х.Дарханбаатар, хошууч Б.Ням-Очир, нууцын номын санч, лаборант-туслах ажилтнаар Д.Гансүх, Х.Насанжаргал, Ж.Баярмаа, БЭнхцаг, П.Насанжаргал, Ц.Оюун-Эрдэнэ, Ж.Отгонбямба, А.Баярмаа, Ц.Халиун, Д.Анхзаяа, Б.Бат-Эрдэнэ нар тус тус ажиллаж байсан.
Тэнхимийн бүрэлдэхүүн
Я.Давааням: Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа
Ч.Чулуунхүү: Дэд профессор, дэд хурандаа
Б.Ням-Очир: Ахлах багш, дэд хурандаа
Г.Чингэс: Багш, хошууч
Б.Түмэнжаргал: Багш, ахмад
Н.Пүрэвсүрэн: Нууцын номын санч, ахлагч нар ажиллаж байна.
Тэнхимд харьяалагдах хичээл
-“Хилийн алба-1”
-“Хилийн алба-2”
-“Хилийн алба-3”
-“Хилийн алба-4”
-“Хил хамгаалалтын тактик-2”
-“Хил хамгаалалтын тактик-3”
-“Хил хамгаалалтын тактик-4”
-“Хилийн төлөөлөгчийн алба” зэрэг хичээлийн хөтөлбөрүүдээр сургалтыг үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.
“Харуул занги” клуб
Хилийн албаны тэнхимийн дэргэдэх “Харуул занги” клуб нь Хууль сахиулах их сургуулийн 80 жилийн ой, Хилийн албаны тэнхимийн 40 жилийн ойг угтан сонсогч нарт Цэргийн болон Хил судлалын шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухааныг танин мэдэх суралцагчдыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд сургаж дадлагажуулах зорилготойгоор 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын зорилт:
- Сонсогчдын хөгжлийг эрхэмлэн гишүүдийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх,
- Гишүүдийг шударга, эх оронч, хилч үзэлтэй манлайлагч болгон суралцуулах,
- Гишүүдийн авъяас, чадварыг нээн хөгжүүлж, зорилго, тэмүүлэлтэй, урлаг, спортод дуртай, эрүүл чийрэг болгон төлөвшүүлэх,
- Гишүүдийг номтой нөхөрлүүлэх, судалгааны ажилд сурган дадлагажуулах
- Гишүүдийг цэрэгжилч, жагсаалч, соёлч, дүрэмч ажиллагаанд сургах, сонсогчдод зөв үлгэрлүүлэх.
“Цуглуулагч” клуб
Хилийн албаны тэнхимийн дэргэдэх “Цуглуулагч” клуб нь цуглуулга сонирхогч сонсогч, суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг хөгжүүлэх, гишүүдийн хоорондын болон олон нийтийн харилцааг өргөжүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдөрбайгуулагдсан.
Клуб нь ерөнхий зохион байгуулагч -1, удирдагч багш-2, нарийн бичгийн дарга-1, гишүүд-11 бүрэлдэхүүнтэйгээр:
1.Тодорхой чиглэлээр цуглуулга явуулдаг багш, алба хаагч, сонсогчдыг нэгтгэх, тэдний үйл ажиллагааг сурталчилах;
2.Гишүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, бусадтай харилцах чадварыг зөв төлөвшүүлэх;
3.Гишүүдийг шударга, эх оронч, хилч үзэлтэй манлайлагч болгон суралцуулах,
4.Цуглуулга болон танин мэдэхүйн талаарх сургалт зохион байгуулах;
5.Гишүүдийн авъяас, чадварыг нээн хөгжүүлж, зорилго, тэмүүлэлтэй, урлаг, спортод дуртай, эрүүл чийрэг болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Клубын гишүүдийн цуглуулгаар 1 удаа үзэсгэлэн гаргасан, гишүүн сонсогч Х.Оюуннаран 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн түүхт 85-н жилийн ойн хүрээнд Мэдээлэл, технологийн газраас багш, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан үзэсгэлэнд амжилттай оролцсон.