L O A D I N G
logo

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛЬ

Танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль нэрээр өргөжин зохион байгуулагдсан.
 
Үндсэн чиглэл
Тус сургууль нь ШШГЕГ-ын захиалгаар мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, албаны үнэт зүйлийг эрхэмлэсэн, зөв хандлага, төлөвшилтэй төрийн тусгай албан хаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлогод нийцүүлэн суурь, хавсарга-бодлогын судалгааны ажлыг эрхлэн шинжлэх ухааны мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллага юм.
 
Бүтэц, орон тоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль нь батлагдсан орон тоогоор нийт 20 багш, алба хаагчтай бөгөөд Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын, Шийдвэр гүйцэтгэлийн, Нийгмийн ажил, сэтгэл зүйн гэсэн 3 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалтын чиглэл
Сургалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй“, “Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр зохион байгуулж, өдөр, эчнээ ангид 250 орчим сонсогч, суралцагч суралцаж байна.
 
Хамтын ажиллагаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
ОХУ-ын Томскийн Улсын их сургуулийн Новосибирскийн
Хууль зүйн дээд сургууль
МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим
Баярлалаа, Хөөрхөн зүрхнүүд, Бодь зул төрийн бус байгууллага
 
ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТЭНХИМ

Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1,  ахлах багш 1, багш 1, нууцын номын санч 1, нийт 4 орон тоотойгоор “Аюулгүй байдал” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Их сургууль болон бүрэлдэхүүн сургуулийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулагч, эрдэмжсэн чадварлаг, санаачлагатай багийг төлөвшүүлж, тэргүүний нэгж, хамт олон болох, практик  эрэлтэд нийцсэн чадварлаг, мэргэжлийн зөв хандлагатай хүний нөөцийг бэлтгэх
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1996 оны 11 дүгээр сарын 22-нд Хууль зүйн сайдын 191, ЦЕГ-ын даргын 326 дугаар тушаалаар тэр үеийн Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийг анх байгуулсан бол Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахад түүний бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдсан байна.
 
Тус тэнхим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн бүтцэд Их сургуулийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн орчны шинэчлэл, бэлтгэн гаргаж буй төгсөгчийн мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдан:
  • Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим
  • Аюулгүй байдлын тэнхим
  • Харуул хамгаалалтын тэнхим
  • Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхим гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
 СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Тэнхимийн багш нар “Хорих байгууллагын аюулгүй байдал, харуул хамгаалалт”, “Аюулгүй байдлын үндэс”, “Гүйцэтгэх ажлын үндэс”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаа”, “Тогтоол гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн хэрэглээ”, “Тусгай бэлтгэл”,  “Баривчлах, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” зэрэг хичээлүүдийг өдөр, эчнээ ангиудад дагнан заадаг.
 
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН ТЭНХИМ

Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1, ахлах багш 2, багш 2, нийт 5 орон тоотойгоор  ажиллаж байгаа бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Дотоод хэргийн их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж сургалтын агуулга, арга хэлбэр технологийг шинэчлэх, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлийн хүрээнд:
 Эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, хууль сахиулах үйл ажиллагааны чадварлаг хүний нөөц ажилтан бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил эрхлэх сонирхол эрмэлзлэлийг идэвхжүүлэн тэднийг дэмжин туслах, сургалтын агуулга чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1974 оноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуульд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдахад тус тэнхим нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим” нэртэйгээр, Засгийн газрын 2012 оны 10-р сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахад  Хууль зүйн сайдын 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдахад тус сургуулийн бүтцэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн процессын эрх зүйн тэнхим нэртэйгээр өөрчлөн байгуулагдсан.
Түүнчлэн Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны шинэчлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн үйл ажиллагааны онцлог, бэлтгэн гаргаж буй төгсөгчдийн мэргэжлийн чиглэлтэй уялдан  “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн тэнхим”, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхим", “Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим” нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдан одоог хүртэл сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Тэнхимийн багш нар “Иргэн болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дүн бүртгэл, судалгаа”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэглээ”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналт, шалгалт”, “Мэргэжлийн удиртгал”, “Хүний эрх”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүх”, “Албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, “Захиргаа болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” зэрэг хичээлийг өдөр, эчнээ ангид дагнан заадаг.
 
НИЙГМИЙН АЖИЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ТЭНХИМ

Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1, ахлах багш 1, багш 2, нийт 4 орон тоотойгоор  ажиллаж байгаа бөгөөд “Нийгмийн ажил” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Дотоод хэргийн их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж сургалтын агуулга, арга хэлбэр технологийг шинэчлэх, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлийг баримтлан эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, төрийн тусгай албаны чадварлаг хүний нөөц ажилтан бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил эрхлэх сонирхол эрмэлзлэлийг идэвхжүүлэн тэднийг дэмжин туслах, сургалтын агуулга чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол Улсын хууль зүйн сайдын 2014 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн  “Хууль сахиулахын их сургуулийн бүтэц орон тоог баталсан тухай” А/166 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн харьяанд үйл ажиллагааны онцлог, бэлтгэн гаргаж  буй төгсөгчдийн мэргэжлийн чиглэлтэй уялдан “Нийгмийн ажлын тэнхим” –ийг байгуулсан.
 
СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Тэнхимийн багш нар “Хорих байгууллагад явуулах нийгмийн ажил”, “Пенитенциар гэмт явдал судлал”, “Мэргэжлийн сэтгэл судлал”, “Сэтгэл судлалын үндэс” “Хорих байгууллагын дүн бүртгэл, судалгаа”, “Тогтоол гүйцэтгэх ажиллагаан дахь прокурорын хяналт”, “Албаны менежмент” зэрэг хичээлийг өдөр, эчнээ ангид дагнан заадаг.