
ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН
- О.Батбилэг-Тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа
- Б.Цэнд-Ахлах багш, ахлах дэслэгч
- Э.Энхбаяр-Багш, ахмад
- С.Мөнгөншагай-Багш, ахлах дэслэгч
- Б.Гантөмөр- Багш, ахлах дэслэгч
ТЭНХИМИЙН СУРГАЛТ
Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Аврагч, гал сөнөөгч”, “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн”, Онцгой байдлын албаны “Офицер” бэлтгэдэг.
Тус мэргэжлээр сургалтад хамрагдахаар ОБЕГ-ын судалгаанд хамрагдаж, боловсон хүчинд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн иргэдээс ДХИС-ийн элсэлтийн журамд заасны дагуу ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс хамтран бие бялдар, сэтгэх бодох чадвар, монгол хэл, найруулга зүйн шалгалт авч сургалтын үйл ажиллагааг явуулдаг.
Сургалтын хугацаанд “Онцгой байдлын албаны үйл ажиллагааны эрх зүйн үндэс”, “Онцгой байдлын албаны үйл ажиллагааны дүрэм журам”, “Хүний эрх ба онцгой байдлын ажил”, “Аврагчийн сэтгэл зүй”, “Сэтгэл зүйн бэлтгэл, харилцааны ур чадвар”, “Аврах ажиллагааны үндэс”, “Гал унтраах арга зүй”, “Гал унтраах багаж зэвсэглэмж”, “Экологи, байгаль хамгаалал”, “Байр зүй, холбооны бэлтгэл”, “Албан хэрэг хөтлөлт”, “Галын унтраах автомашины үүрэг зориулалт”, “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа”, “Амьдрах ухаан”, “Биеийн тамир”, “Англи хэл”, “Мэдээлэл зүй”, “Удирдах ур чадвар, манлайлал”, “Цэргийн хэргийн мэдлэг” зэрэг 19 төрлийн хичээлийг 1-4 сарын хугацаатай Чадамжид суурилсан модуль сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хичээл сургалтыг явуулж байна.
Сургалтын хугацаанд суралцагчдын танхимаар үзсэн онолын мэдлэгийг бататгах, ажил, албанд нь мэргэшүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, ДХИС-ийн захирлын хамтарсан тушаал, удирдамжийн дагуу танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг 14-21 хоногийн хугацаатай тогтмол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангиудад, хээрийн дадлага, сургалтыг Налайх дүүргийн 8 хороо “Чингисийн өвөлжөө”, “Бумбан хад” зэрэг газруудад урсгал ус, ханан хадны, гал унтраах багаж зэвсэглэмж, химийн, аврах уяа зангилаа, байр зүй, холбоо, хүн эмнэлэг зэрэг хичээлүүдийг сургалтын хөтөлбөрийн дагуу сахилга зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны өндөр түвшинд зохион байгуулдаг.
Суралцагчдад танхимын бус цагаар суралцагчдын бие бялдар, өв тэгш хүмүүжил олгох хөгжүүлэх, усны аюулаас өөрийгөө болон бусдын амь насыг аврах чадвар олгох үүднээс Нийслэлийн усан спорт сургалтын төвтэй хамтран усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ мото бэлтгэлийн сургалтыг явуулж “А” ангиллын үнэмлэх олгодог.