L O A D I N G
logo

ЭРХ ЗҮЙ, НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Хууль Зүйн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар “Эрх зүй, нийгмийн ухааны сургууль” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж, Захирал-1, Сургалтын арга зүйч-1, Төлөвлөлт хариуцсан офицер-1, Дамжааны захирагч-1,  Лаборант-3, Тэнхимийн эрхлэгч-3, Дэд профессор-3, ахлах багш-17, багш-12, нийт 35 алба хаагчтайгаар эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
АЛСЫН ХАРАА
Монгол Улсын болон Олон Улсын хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн   Хууль зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг сургалт судалгааны төв байна.
 
ЗОРИЛГО
Хууль зүйн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгох сургалтад суурилсан, их сургуулийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны сургууль болох.
                                                                                       
 ЗОРИЛТ
  1. Багш, суралцагчийн хөгжлийг дэмжих:
  2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх:
  3. Суралцагчдын бие даан сурах арга барилыг сайжруулах:
  ҮНЭТ ЗҮЙЛ
  • Мэдлэг, чадвартай төгсөгч, суралцагчид
  • Багш, судлаачдын оюуны чадавхи
  БИДНИЙ БАХАРХАЛ
Ж.Заанхүү-Түүхийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа,
Б.Бат-Эрдэнэ-Хууль зүйн доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа,
Т.Оюунчимэг-Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа,
Ч.Нямсүрэн-Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа,
С.Хаянгарваа–Монгол улсын Гавъяат багш, Боловсролын доктор(Ph.D), цагдаагийн бэлтгэл хурандаа,
С.Арсланбаатар-Боловсролын доктор (Ph.D), цагдаагийн бэлтгэл хурандаа,
Б.Нармандах-Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор,  цагдаагийн дэд хурандаа
Г.Лхагвамаа-Хууль зүйн доктор(Ph.D), дэд хурандаа
Д.Энхжаргал-Хэл шинжлэлийн доктор(Ph.D), цагдаагийн дэд хурандаа
Б.Туул-Хэл шинжлэлийн доктор(Ph.D), цагдаагийн хошууч
С.Энхбаяр-Хууль зүйн доктор (Ph.D) нарын зэрэг эрдэмтэд тэнхимийн эрхлэгч, ахлах багшаар ажиллаж байсан
В.Жавхланцогт-Цэргийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, хурандаа,
Ш.Ариунбилэг-Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа,
Ц.Батбаяр-Философийн ухааны доктор(Ph.D), дэд профессор, дэд хурандаа
Н.Мөнхзул-Хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа
Ж.Нямдулам-Хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн хошууч нарын эрдэмтэд Захирал, тэнхимийн эрхлэгч,  ахлах багшаар ажиллаж байна.
2019-2020 оны хичээлийн жилд Эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн сургалтанд  нийт 14 ангийн 521 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
“ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шудрага ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.
 МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм хүмүүнлэгийн ухаан,  хууль зүйн шинжлэх ухааны мэдлэгтэй байх;
  • Эрх зүйн хэм хэмжээг задлан шинжлэх, дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадвар олгох, тодорхой тохиолдлыг эрх зүйн үүднээс шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн үр дагавар бүхий нөхцөл байдалд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх, хүний эрх, шудрага ёс, хууль дээдлэх зарчмыг сахидаг байх;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд эрх зүйн хэм хэмжээг задлан шинжлэх, дүн шинжилгээ хийх чадвар;
  • Хуулийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэх мэргэжлийн чадвар эзэмшсэн;
  • Хуульчийн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшсэн, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
 АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Дотоод хэргийн  их сургуульд Эрх зүйч мэргэжлийг эзэмшсэнээр бусад ижил төрлийн их, дээд сургууль төгссөн Эрх зүйч мэргэжилтнүүдтэй мэдлэг, чадвараар өрсөлдөн ажлын байраа олох боломжоороо давуу талтай. 
 Мөн:
  • Шүүх,  прокурор, өмгөөлөгчийн туслах зэрэг хууль хяналтын байгууллагад
  • Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан,
  • Хууль зүйн сургуулийн багш, туслах багш,
  • Төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан гэх мэт ажлуудыг хийх боломжтой.
 ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Бүрэн дунд боловсролтой, Монгол хэл бичгийн шалгалтанд тэнцсэн ;
  • Сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь босго оноо хангасан;
  • 2019, 2020, 2021 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн  хүчин төгөлдөр батламжтай байх;
  • Энэ хөтөлбөрийн хяналтын тооны 20 хүртэл хувьд дээд боловсролтой элсэгчийг элсүүлэх ба дээд боловсролын зэргийн диплом хүчинтэй, голч дүн 2,4-аас доошгүй байх;
  • Сургалтын төлбөрийг элсэлтийн журамд заасан хугацаанд төлсөн байх
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл /Зөвхөн 2021 онд/
Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт
 
 
 

ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА


Захирлын ажлын алба нь захирал, сургалтын арга зүйч, төлөвлөлт хариуцсан офицер, дэг журам албаны зохион байгуулалт хариуцсан офицер-багш, лаборантын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ


Нийтийн эрх зүйн тэнхим нь 1 тэнхимийн эрхлэгч, 2 ахлах багш, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр  2019-2020 оны хичээлийн жилд Үндсэн хууль, Хүний эрх, Захиргааны эрх зүйн чиглэлийн  21 төрлийн хичээл сургалтыг зохион байгуулж байна.

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ


Хувийн эрх зүйн тэнхим нь тэнхимийн эрхлэгч 1, дэд профессор 1, ахлах багш 2, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр  2019-2020 оны хичээлийн жилд Эрх зүйн онол, Иргэний эрх зүйн чиглэлийн 22 төрлийн хичээл сургалтыг зохион байгуулж байна.

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ


Нийгмийн ухааны тэнхим нь 1 тэнхимийн эрхлэгч, 1 дэд профессор, 4 ахлах багш, 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр  2019-2020 оны хичээлийн жилд Филисофи, Логик, Нийгмийн ухааны чиглэлийн 22 төрлийн хичээл сургалтыг зохион байгуулж байна.