L O A D I N G
logo

Шинжлэн магадлахуйн институт

ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ИНСТИТУТ

МЭНДЧИЛГЭЭ

Цагдаагийн академид Монголын үндэсний мэргэжилтэн болох шинжээчдийг 2003 оноос эхлэн бэлтгэж эхэлсэн нь Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн үндэс суурийг  тавих эхлэл болсон билээ.
Шинжлэн магадлахуйн институт нь шинжээч мэргэжилтнийг бэлтгэхийн сацуу цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдал, эрх зүй хөтөлбөрийн сонсогч нарт хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шүүхийн шинжилгээний тухай ойлголт, шинжлэн магадлах үйл ажиллагааны хүрээнд хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай институтийн хамт олон өөрсдийн тодорхойлж, дэвшүүлсэн үнэт зүйл, эрхэм зорилго, уриагаа  хэрэгжүүлэх хүрээнд тууштай хөдөлмөрлөх, багшлах бүрэлдэхүүний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын төлөө шамдан ажиллаж байгаагийн нэг жишээ нь “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” бакалаврын хөтөлбөрөө Боловсролын магадлан итгэмжлэлд хамруулсан явдал юм.
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” хөтөлбөрийн төгсөгчид нь шинжлэн магадлах ухааныг хөгжүүлэх, хууль ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энэ дашрамд зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Шинжлэн магадлахуйн институтийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, профессор, багш, ажилтнууд тэдний үйл хэргийг үргэжлүүлэн ажиллаж байгаа эрдэмтэн, багш, ажилтан, нийт суралцагч, сонсогч та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
 Хүндэтгэсэн,
 
ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА  Ц.ГАНТУЛГА
 
ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ИНСТИТУТ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/273 дугаар тушаалаар Шинжлэн магадлахуйн институтийг Дотоод хэргийн их сургуульд бие даасан бүтэцтэйгээр байгуулсан.
Тус институт нь Криминалистикийн шинжилгээний тэнхим, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимүүдтэй бөгөөд Криминалистикийн шинжилгээний тэнхим нь их сургуулийн хэмжээнд “Криминалистикийн техник зүй” “Криминалистикийн үндэс”, “Криминалистикийн техник зүй-1, 2” “Криминалистик” гэсэн хичээлүүдийг тус тус заадаг. Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим нь “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн сонсогч нарт мэргэжлийн дагнасан хичээлүүдийг заахаас гадна бусад хөтөлбөрт “Шүүх эмнэлэг”, “Шүүхийн шинжилгээ” хичээлүүдийг заадаг.
Тус институт нь мэргэжлийн 56 хичээлийг “Лабораторид түшиглэсэн сургалтын арга зүй” гэсэн сургалтын технологийн дагуу явуулж байна. 
 
Алсын хараа: Шинжлэх ухааны тусгай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэдлэг, оюуны төв байна.
Эрхэм зорилго: Тусгай мэдлэгтэй, туршлагатай, эрдэмжсэн шинжээч бэлтгэх замаар шинжлэн магадлахуйн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангана.
Уриа: Чанартай сургалт - Жигд шаардлага - Шударга үнэлгээ

Шинжлэн магадлахуйн институт нь Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд их сургуулийн алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээсээ хамаарч дараах байдлаар хөгжлийн үзэл баримтлал, стратегийн зорилтыг тодорхойлсон.  
Шинжлэх ухааны тодорхой чигэлэлээр тусгай мэдлэг бүхий шинжээч, мэргэжилтэн бэлтгэх,  судалгааны сургууль болж хөгжихийн тулд “3Е=Expert” гэсэн суурь үзэл баримтлалд тулгуурлана.
3Е гэдэг нь “Educate”, “Experience”, “Evolve” гэсэн 3 үгийн товчлол.
“Educate - бүх шатны боловсрол олгох”. Хоорондоо залгамж холбоо бүхий бакалавр, төгсөлтийн дараах мэргэшүүлэх, давтан сургалт, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрөөр шинжээч, мэргэжилтэн бэлтгэнэ. Үүний үр дүнд шинжлэн магадлахуйн чиглэлийн насан туршийн боловсролын тогтолцоо бий болно.
“Experience – туршлагажих”. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажил нь шинжээчийн эзэмшсэн мэдлэгээс гадна туршлага ихээхэн шаардлагатай байдаг тул “Лабораторид суурилсан сургалтын арга зүй”-гээр дамжуулан туршлагыг бий болгоно.
“Evolve – хөгжих”. Шинжээч нь шинжлэх ухаан, нийгмийн хувьсан өөрчлөлтийн зүй тогтлыг таньж мэдэх, дагаж хөгжих чадвартай байх шаардлагатай байдаг. Энэхүү хандлагыг төлөвшүүлэх зорилтыг уг хөтөлбөртөө тусгана. 
Гурван Е-г хэрэгжүүлж тусгай мэдлэгтэй, хөгжих чадвартай, туршлагатай “еxpert”-ийг сургаж бэлтгэснээр бидний эрхэм зорилго биелэнэ.
 
Стратегийн зорилт. Шинжлэн магадлахуйн институтийн эрхэм зорилгыг хангахын тулд 2018-2032 онуудад 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх  дараах стратеги зорилтыг дэвшүүлсэн болно.
 
Стратегийн 1 дүгээр зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
Бакалаврын сургалтын хөтөлбөрт чанарын үнэлгээ хийх замаар шинжээч бэлтгэх онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, төгсөгчдийн чанарт ахиц гаргах.
Энэ зорилтын хүрээнд 2018-2022 онд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээг харгалзан элсэлтийг тасралтгүй зохион байгуулж, жил бүр 15-20 суралцагчийг элсүүлнэ.  Элсэгчдэд тавигдах тусгай шалгуурыг шинэчилнэ.
  • Багшлах бүрэлдэхүүнийг шинжлэн магадлахуй, байгалийн ухаан, инженер-техникийн мэдлэгтэй, туршлагатай хүний нөөцөөр бүрдүүлэх бодлого барина.
  • Суурь шинжлэх ухаан болон шинжлэн магадлахуйн төрөлжсөн лабораториуд бий болгож, судалгаанд суурилсан сургалтын орчинг бүрдүүлнэ.  
  • Сургалтын арга зүйг лабораторид түшиглэн боловсруулж, шаталсан, тасралтгүй буюу насан туршийн боловсрол олгох багц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Сургалтын хөтөлбөрийг үндэсний түвшинд магадлан итгэмжлүүлсэн байна.
  • Байгалийн ухаан, инженер-техникийн их сургуулиудтай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, шинжээчдэд тусгай мэдлэг олгох хөтөлбөрт суурь шинжлэх ухааныг үзэл санааг түлхүү тусгана.
Стратегийн 2 дугаар зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
Багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлж, сургалтыг салбартаа тэргүүлэх, эрдмийн зэрэгтэй профессор багшийн удирдлага дор зохион байгуулна.
Уг зорилтын хүрээнд 2023-2027 онд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Багшлах бүрэлдэхүүнийг эрдмийн зэрэг, цолтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий  профессор багш нараар бүрдүүлнэ.
  • Лабораториудын үйл ажиллагааг бэхжүүлж, мэдлэг оюуны тодорхой сүлжээ үүсгэнэ. 
  • Шинжилгээний шинэ арга, технологийг туршин судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх аарга замыг тууштай эрэлхийлнэ. 
  • Профессор багш нараар давтан болон бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах нөхцөл боломжийг судална.
  • Бакалавр, магистр, докторын сургалтыг лаборатори түшиглэн профессор багшийн удирдлага дор зохион байгуулна. 
  • Багшлах бүрэлдэхүүний эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон улсын инпакт фактор бүхий чансаа өндөртэй сэтгүүлд нийтлүүлэх арга замыг тууштай эрэлхийлэх 
Стратегийн 3 дугаар зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
Сургалтын лабораториос судалгааны лабораторид шилжиж, улмаар судалгааны их сургуулийн загварыг бий болгоно.
Уг зорилтын хүрээнд 2028-2032 онд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Судалгааны үндсэн чиглэлд түшиглэн орчин үеийн лабораторийн бааз суурийг бүрдүүлнэ. 
  • Судалгааны их сургуулийн загварыг бий болгоно.
  • Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх замаар олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ. 
  • Олон улсын түвшинд оюуны сүлжээ үүсгэнэ. 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сургалт. “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” бакалаврын, “Шинжлэн магадлах ухаан” магистрын,  “Шинжлэн магадлах ухаан” докторын сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлдэг. 
Эрдэм шинжилгээ, туршилт. Шинжлэн магадлахуй, криминалистикийн чиглэлээр суурь, хавсрага болон хэрэглээний судалгаа явуулах, шинэ мэдлэг бүтээхийн тулд сонсогч, магистрант, докторантуудыг лаборатори түшиглэн сургаж, туршилт-судалгааны ажлыг хийж байна. Профессор багш нарын хувьд институтийн судалгааны чиглэлээс гадна өөрсдийн мэргэшсэн шинжилгээ, заадаг хичээлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил эрхэлж, үр дүнгээр илтгэл, өгүүлэл бэлтгэж, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, сэтгүүлд нийтлүүлэх, түүнчлэн ном, гарын авлага, сурах бичиг туурвих зэргээр нийтийн хүртээл болгодог.
“Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал” эрдэм шинжилгээний хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.   
Үйлдвэрлэл. Шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр криминалистикийн болон бусад төрлийн давтан, бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, улмаар шүүхийн шинжилгээний онол, арга зүйг  практиктай уялдуулах арга замыг эрэлхийлж байна.
Хамтын ажиллагаа. Шүүхийн шинжилгээ, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын болон шүүх, прокурорын байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн криминалистикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн  бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.
 


ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ИНСТИТУТИЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Криминалистикийн шинжилгээний тэнхим
Тэнхимийн уриа: “Багшийн зүтгэл - шавийн эрмэлзэл - хамтын амжилт”
Тэнхимийн эрхэм зорилго: Их сургууль болон институтийн зорилго, зорилттой уялдуулан сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн шинжээч, мэргэжилтэн сургаж бэлтгэхэд оршино.
 
Нэг. ТЭНХИМИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
  • 1965 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд цагдан сэргийлэх албаны хуульч мэргэжлийн офицер бэлтгэх анги нээгдсэнээр тус тэнхимийн суурь тавигдсан.
  • Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг Цагдаагийн Академи болгон өргөтгөн зохион багуулсанаар тус Академийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 146 тоот тушаалаар анх “Криминалистик шинжилгээний тэнхим нэртэйгээр байгуулагдсан.   
  • Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 568 тоот тушаалаар Цагдаагийн Академийн бүтэц, орон тоог шинэчлэн  шинэчлэн баталж, Криминалистикийн шинжилгээний тэнхимийн нэрийг “Шүүхийн шинжилгээний тэнхим болгож өөрчилсөн.
  • Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Шүүхийн шинжилгээний тэнхимийн нэрийг “Шинжлэн магадлахуйн тэнхим” болгон өөрчилсөн.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/273 тоот тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Шинжлэн магадлахуйн институтийг шинээр байгуулан “Шинжлэн магадлахуйн тэнхим”-ийг Криминалистикийн шинжилгээний тэнхим” болгон өөрчилсөн байдаг.
 Үе үеийн тэнхимийн эрхлэгч нар:

 
Хууль зүйн доктор, профессор,
цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ
 
 
Хууль зүйн доктор, дэд профессор,
 цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан
2002 - 2004



Хууль зүйн магистр,
ОХУ-ын ДХЯ-ны Волгоградын академийн Хүндэт профессор,
цагдаагийн хурандаа Ш.Довдон
2004 – 2006


Хууль зүйн доктор, дэд профессор,
     цагдаагийн хурандаа Т.Бямбаа
2006-2007, 2012 – 2019


Хууль зүйн доктор, дэд профессор,
цагдаагийн хурандаа Ц.Нямдорж
2007 - 2012 


Хууль зүйн доктор, дэд профессор,
 цагдаагийн хурандаа Ц.Гантулга
2019 – 2021


Хууль зүйн доктор, дэд профессор,
цагдаагийн хурандаа
2021 оноос

Тэнхимд ажиллаж байсан үе үеийн багш нар:
  • Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн магистр, цагдаагийн хурандаа Ё.Бадамдорж, 2000-2003 онд Цагдаагийн академийн Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн тактик зүйн ахлах багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн хошууч З.Ундрах, 2000-2002 онд Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн тактик зүйн багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн  хурандаа Д.Мөнхсайхан, 2004-2008 онд  Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн тактик, арга зүйн багш, ахлах багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн дэд хурандаа Х.Одгэрэл, 2001-2008 онд  Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн техник зүйн багш, ахлах багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн дэд хурандаа Дамдиндоржийн Гантогтох 2003-2007 онд Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн техник зүйн багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн дэд хурандаа Цэнгээгийн Цогтбаяр 2003-2008 онд Криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн тактик, арга зүйн ахлах багшаар;
  • Хууль зүйн магистр, цагдаагийн хурандаа Б.Баяр, 2005-2014 онд криминалистикийн шинжилгээний тэнхимд криминалистикийн техник зүйн ахлах багш, дэд профессороор;
  • Хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн, 2007-2017 онд  багш болон дэд профессороор;
  • 2012-2017 онд клиникийн профессор, цагдаагийн дэслэгч С.Аюушбаатар ахлах багшаар;
  • 2013-2015 онд Анагаах ухааны магистр, дэслэгч Б.Ерөөлт багшаар,
  • 2013-2017 онд хууль зүйн магистр, цагдаагийн хошууч Д.Сүхбат багшаар;
  • 2015-2021 онд хууль зүйн магистр, докторант, цагдаагийн хошууч З.Сүлд багшаар;
 
 Тэнхимийн үе үеийн лаборант, туслах ажилтан
  • Лүндэн Ягаанцэцэг 1978-2000 онд
  • Төрхүү Нармандах 2004-2010 онд
  • Басжаргал Лхам 2010 онд
  • Отгонбаяр Оюунгэрэл 2010 онд
  • Бат-Эрдэнэ Туяа 2010-2012 онд
  • Хурцбаатар Ундрах 2010-2016 онд
  • Батсайхан Уянга, 2012-2019 онд
  • Ц.Долгорсүрэн 2019-2020
  • Х.Тунгалаг 2020 оноос
  • Р.Эрдэнэбат 2021 оноос  
 
 ТЭНХИМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
2003 онд “Эрх зүйч-Криминалистикийн шинжээч” мэргэжлээр бакалаврын сургалт явуулах зөвшөөрөл, 2013 онд БСШУ-ны сайдын тушаалаар “Шинжлэн магадлах ухаан” магистр, докторын сургалт явуулах зөвшөөрлийг тус тус авч бакалавр, магистр, докторын шинжлэн магадлахуйн сургалтын шаталсан тогтолцоог бүрдүүлсэн.
“Криминалистикийн шинжилгээ-эрх зүй” мэргэжлээр нийт 9 удаагийн төгсөлтөөр бакалаврын зэрэгтэй 229, магистрын зэрэгтэй 81 шинжээчийг тус тус сургаж бэлтгэсэн.
Тэнхимийн хичээл, сургалт
Тэнхимийн профессор, багш нар шинжлэн магадлах ухаан болон криминалистикийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэхээс гадна Их сургуулийн бүрэлдэхүүн болон харъяа нийт 5 сургуулийн мэргэжлийн бакалаврын  өдрийн ба эчнээ дамжаа болон магистрант, докторантын сургалтын хөтөлбөрийн сонсогч, суралцагч нарт криминалистик, шинжлэн магадлах ухааны чиглэлээр дараах нэр төрлийн хичээл, сургалтыг явуулж байна. Үүнд:
 
Хичээл, сургалтын нэрс
Бакалаврын сургалтын хөтөлбөрөөр:
1 Криминалистикийн онол
2 Криминалистикийн техник зүй
3 Криминалистикийн үндэс
4 Магадлах шинжилгээний онол
5 Ерөнхий гэрэл зураг, дүрс бичлэг
6 Криминалистикийн гэрэл зураг
7 Мөр судлал
8 Криминалистикийн бүртгэл
9 Гарын мөрийн шинжилгээ
10 Галт зэвсгийн шинжилгээ
Магистрын сургалтын хөтөлбөрөөр:
11 Шинжилгээний үйл ажиллагааны стандартчилал, магадлан итгэмжлэлийн асуудал
12 Шинжлэн магадлахуйн онолын асуудал
13 Мөр судлалын шинжилгээний асуудал
Докторын сургалтын хөтөлбөрөөр:
14 Криминалистикийн шинжлэх ухааны орчин үеийн асуудал
15 Магадлах мэдээлэл зүйн асуудал
 
 
Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн

          Багш, шүүх шинжилгээ зүйн магистр,
цагдаагийн хошууч  Э.Батбаяр 2017 оноос 
 

Багш, шүүх шинжилгээ зүйн магистр, цагдаагийн ахмад Ж.Тамир
2021 оноос


Лаборант, цагдаагийн дэд ахлагч Р.Эрдэнэбат
2021 оноос
 
Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим
 
Тэнхимийн уриа: “Судалгаа, шинжилгээнд суурилсан мэргэжилтэн бэлтгэх”
Тэнхимийн эрхэм зорилго: Их сургууль болон институтийн зорилго, зорилттой уялдуулан  тусгай мэдлэгтэй, эрдэмжсэн, туршлагатай шинжээч, мэргэжилтэн сургаж бэлтгэхэд оршино. 
 
 ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  А/273 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцэд Шинжлэн магадлахуйн институтийг бие даасан нэгж болгон байгуулсанаар ХСИС-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/91 дугаар тушаалаар тус институтэд “Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим”-ийг байгуулж, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. 
 
ҮЕ ҮЕИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ НАР


Хууль зүйн доктор, дэд профессор,
   цагдаагийн хурандаа Ц.Гантулга
2018-2019


Цагдаагийн хурандаа А.Баасанцэрэн
2019-2020


Хууль зүйн магистр,
цагдаагийн хошууч С.Оргил
2020 оноос
 
БАЙГАЛИЙН УХААН ТЕХНИК ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТ
 
Тэнхимийн багш нар шинжлэн магадлах ухаан болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэхээс гадна Шинжлэн магадлахуй-эрх зүй”, “Цагдаагийн  ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Эрх зүй нийгмийн ухааны сургууль” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ба эчнээ дамжаа болон  сонсогч, суралцагч нарт дараах хичээл, сургалтыг явуулж байна.
 
Хичээл, сургалтын нэрс
Бакалаврын сургалтын хөтөлбөрөөр:
1 Шүүх эмнэлэг
2 Шүүхийн шинжилгээ зүй
3 Шүүх нягтлан болох бүртгэл
4 Шүүх сэтгэц эмгэг судлал
5 Магадлах математикийн арга зүй
6 Хүний дүр, төрх судлалын шинжилгээ
7 Амьтан судлалын шинжилгээ
8 Бичиг судлалын шинжилгээ
9 Магадлах физик, хими, биологийн арга зүй
10 Бичиг, техник судлалын шинжилгээ
11 Шүүх эмнэлэг, шүүх сэтгэц гэм судлал
12 Цахим мөр судлал
13 Баримт судлал
14 Механоскопийн шинжилгээ
 
 
 
ТЭНХИМИЙН ҮЕ ҮЕИЙН БАГШ НАР


Ахлах багш, цагдаагийн хошууч
Д.Чулуунбаатар
2018-2019


Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа
Д.Алтантуяа
2013 оноос


Багш, хошууч Б.Батболд
2020 оноос


Багш, цагдаагийн хошууч Б.Номин
2017 оноос