L O A D I N G
logo

МЭНДЧИЛГЭЭ


Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сургуулийнхаа онцлогтой уялдуулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорилго зорилтоо тодорхойлон, урам зоригтой ажиллаж байна.
Сурагч, эцэг эх, сургууль гэсэн гурвалсан холбоонд тулгуурлан, хүүхэд нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах, сурах арга барилыг нь сайжруулах, эрүүл чийрэг бие бялдар, зөв хандлага төлөвшилтэй, амьдрах арга ухаантай, Монгол хүн бэлтгэх нь бидний үүрэг билээ.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан хүндэт эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, ирээдүй хойч болсон шавь нар, эцэг эхчүүддээ өөрийн болон сургууль хамт олныхоо өмнөөс эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
         
         ЗАХИРАЛ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА                    Д.БАТБИЛЭГ

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсын төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг ахлах сургуулиас нь үе шаттай бэлтгэх бодлогын хүрээнд харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд уламжлан, бэлтгэл ажлыг хангаснаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үүсгэн байгуулагдсан.
АЛСЫН ХАРАА:
Бид  боловсролын үйлчилгээний  чанараараа  манлайлагч  “Шилдэг тэргүүний ахлах сургууль” байна.
 ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол уламжлал, өв  соёлоо  дээдэлдэг,   мэдлэг   ур  чадвартай, бие бялдар сайтай, эх оронч хүмүүжилтэй, өрсөлдөх чадвар бүхий шинэ зууны иргэнийг бэлтгэх, “Хүүхдэд ээлтэй сургууль” болоход оршино.
 СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
  1. Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, эрүүл чийрэг бие бялдартай болгох, эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн
  • Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл
  • Монгол бахархал
  • Төр эрх зүйн үндэс
  • Сэтгэлгээний соёл
  • Галын бэлтгэл зэрэг хичээлийг 10-12 дугаар ангийн сурагчид судалж байна.
  1. Сурагчид гадаад багштай Англи, Орос хэлний дугуйлан, секцэд хамрагдах бүрэн боломжтой ба дугуйлан секцэд хамрагдсанаар ярих, сонсох чадвараа хөгжүүлж хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна.
  2. Сурагчдын сурч боловсрох, бие бялдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжих, хамт олноо гэсэн сэтгэлтэй зөв хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэх, чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрүүлэхэд анхаарч доорх нэр бүхий секц, дугуйланг хичээллүүлснээр богино хугацаанд үнэмлэхүй амжилтыг гаргаад байна.
 ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ХИЧЭЭЛЭЭР:
  • “Алхам” Мэтгэлцээн
  • “Өсвөрийн Эйнштейн” Физик
  • “Уран үйл” Технологи
  • “Learning is fun” Англи хэл
  • “Чөлөөт индер” Илтгэх урлаг
  • “Уран бийр” Үндэсний бичиг
  • “Үгийн ид шид” Уран зохиол
  • “Сонирхолтой туршилтууд” Хими
  • “Ухааны ур” Технологи
  • “Привет Россия” Орос хэл
  • “Онол”Нийгмийн ухаан
  • “Амжилтын баг” Математик
  • Орос хэлний ярианы клуб
  • “Менежмент” клуб
  • Шатар, даамны дугуйлан
  • “Морин хуур”
  • Найрал дуу
  • Бүжгийн дугуйлан 
СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:
  • Самбо
  • Байлдааны самбо
  • Жудо
  • Кудо
  • Гардан тулаан
  • Таеквандо