- Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.03.27/ боллоо. Тус хуралдаанаар докторант Х.Бат-Ирээдүй “Хүний эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлж хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалав. - Эрхэм доктор Х.Бат-Ирээдүй танд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье.