Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулиас жүдо болон жюү жицү бөхийн аварга шалгаруулах "MNUE OPEN" тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Ч.Жаргалсайхан дасгалжуулагчтай Цагдаагийн сургуулийн 321 дүгээр дамжааны сонсогч З.Хантуул оролцож, жүдо бөхийн 90 кг жинд хүрэл медаль, жюү жицү бөхийн -98 кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ. Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэн спортын өндөр амжилт хүсье.