Бидний тухай
Товч танилцуулга:
“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль нь Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхим, Хилийн албаны тэнхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим, Онцгой байдлын албаны тэнхим, Тактикийн тэнхим, Цэргийн албаны зохион байгуулалтын тэнхимийн бүрэлдэхүүнтэйгээр Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын захиалгаар мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалт, “Офицер”, “Ахлагч” бэлтгэх мэргэжил олгох мэргэжлийн сургалт, хуулийн этгээд, иргэний захиалгаар “Харуул, гэрээт албаны” сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд явуулдаг.
Гүйцэтгэх чиг үүрэг:
• Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэх • Ахлагчийн болон офицерын мэдлэг эзэмшүүлэх • Захиалагч байгууллагын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох
Бүрэлдэхүүний мэдээлэл
• Захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Мөнхбатын Эрдэнэбилэг (Албан тушаал, овог, нэр эрдмийн цол, зэрэг) • Тус сургууль нь докторын зэрэгтэй-2, докторант-3, магистрын зэрэгтэй-19, магистрант-10, Бакалаврын зэрэгтэй-6, нийт 40 албан хаагчтай. Суралцагчдад мэргэжлийн ур чадвар олгох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор адилтгасан симулятор, лаборатори 9 танхимыг тохижуулж хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж, суралцаж буй хугацаанд сонсогч, суралцагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр практик байгууллагуудад дадлагажуулах, усанд сэлэлтийн анхан шатны сургалт, тээврийн хэрэгслийн “А”, “В” ангиллын сургалт, уяа зангилааны дугуйлан, гардан тулааны дугуйлан, гийр өргөлтийн дугуйлан, хиймэл оюун ухаанд суурилсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж дроны ур чадвар олгох сургалтыг явуулдаг онцлогтой.


