logo
Цагдаагийн сургууль

Цагдаагийн сургууль

Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Бидний тухай

Товч танилцуулга

Цагдаагийн сургуулийн зорилго: "Ёс зүйтэй Монгол цагдааг бэлтгэх эрдэм судлалын үндэсний төв байна". Манай сургууль жилд дунджаар 1300 гаруй офицер, ахлагч, сонсогч, суралцагчдыг бэлтгэн гаргаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажиллаж байна.

Бүрэлдэхүүний мэдээлэл

Цагдаагийн сургуульд нийт 70 орчим багш, алба хаагч ажиллаж байна. Үүнээс 20 хувь нь доктор (Ph.D), 80 хувь нь магистрын зэрэгтэй.

Профессорын судалгааны баг

Цагдаа судлалын профессорын судалгааны баг
Эрүүгийн эрх зүй судлалын профессорын судалгааны баг
Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг
Гүйцэтгэх ажил судлалын профессорын судалгааны баг
Эрүүгийн процессын эрх зүйн судлалын профессорын судалгааны баг
Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын профессорын судалгааны баг
Эдийн засгийн аюулгүй байдал судлалын профессорын судалгааны баг

Цагдаагийн сургуулийн клуб

Цагдаа судлал клуб
Хууль сахиулагч клуб
Экологийн аюулгүй байдал судлал клуб
Гэмт явдал судлал клуб
Мэргэн буудагч клуб
Цагаан арслан клуб
Мөрдөгч клуб
Зохицуулагч клуб
Тактик клуб