Бидний тухай
Товч танилцуулга
Эрх зүй, нийгмийн ухааны сургууль нь өнгөрсөн 10-н жилийн хугацаанд орчин үеийн сургалтын жишиг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйг тогтмол сайжруулах замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, Их сургууль болон бүрэлдэхүүн сургуулийн мэдлэг оюуны чадавх, соёл, уламжлалыг тээгч багш, судлаач, ажилтан, суралцагчийг бүх талаар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй, тэргүүний хамт олон байж, цаашид бүх л нөөц боломжоо дайчлан нэгэн зүгт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулахаар богино, урт хугацаанд төлөвлөн ажиллаж байна.
Тэнхим
•Нийтийн эрх зүйн тэнхим
•Хувийн эрх зүйн тэнхим
•Нийгмийн ухааны тэнхим
Бүрэлдэхүүний мэдээлэл
•Хууль зүйн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг;
•Тус сургууль нь докторын зэрэгтэй-10, магистрын зэрэгтэй-29, бакалаврын зэрэгтэй-3 нийт 42 багш, албан хаагчтай.




