logo
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бидний тухай

Товч танилцуулга:

1986-1996 онд “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй ба салбар эрх зүйн тэнхим”-ийн бүтэцтэйгээр байгуулагдан, 1996-2000 онд “Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим”, 2000-2007 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг бэлтгэх факультет”, 2007-2011 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим”, улмаар 2011 оноос Монгол улсын засгийн газрын 229-р тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 08-р сарын 19-ний 140 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль”, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/133 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 57 дугаар тогтоолоор Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нэрээр шинэчлэн өөрчлөгдсөн.

Бүрэлдэхүүний мэдээлэл:

Бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр боловсролын түвшинд мэргэжлийн 4 тэнхим, салбарын эрдэмтдээс бүрдсэн профессорын судалгааны багийг түшиглэн олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинд сургалт, судалгааны ажил эрхлэн явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй, 40 гаруй хувь нь докторант, 20 гаруй хувь нь магистрын зэрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн тэнхим:

Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхим;
Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим;
Аюулгүй байдлын тэнхим;
Ял эдлүүлэх эрх зүйн тэнхим.

Профессорын судалагааны баг:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны баг

Клуб:

Түүчээлэгч клуб