Бидний тухай
Товч танилцуулга:
Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн академийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 146 тоот тушаалаар анх “Криминалистик шинжилгээний тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. Өнөөгийн байдлаар Криминалистикийн шинжилгээний тэнхим, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим гэсэн бүтэцтэйгээр 14 офицер, 2 ахлагчийн орон тоотойгоор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг “Шинжлэн магадлах ухаан” бакалавр, магистр, докторын түвшинд зохион байгуулан ажиллаж байна.
Бүрэлдэхүүний мэдээлэл
Шинжлэн магадлах ухааны сургуульд нийт 16 багш, албан хаагч ажиллаж байна. Үүнээс 12.5% нь доктор (Ph.D), 87.5% нь магистрын зэрэгтэй.




