Бидний тухай
Товч танилцуулга
Удирдлагын академи нь цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. “Хууль сахиулах удирдлага”-ын магистр, доктор, “Цагдаагийн стратеги”, “Хилийн стратеги”, “Онцгой байдлын стратеги”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги” хөтөлбөрийн магистрын зэрэг олгох сургалтыг өдөр, улирлаар мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтанд зориулсан богино хугацааны сургалтуудыг тусгайлан батлагдсан удирдамж, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг. Тус удирдах албан тушаалтны сургалтын хөтөлбөрүүд нь 83% магадлан итгэмжлэгдсэн.
Гүйцэтгэх чиг үүрэг
Бүрэлдэхүүний мэдээлэл
Удирдлагын академид нийт 18 багш, алба хаагч ажиллаж байгаагаас эрдмийн зэрэг, цолтой багш, алба хаагч 9 байгаа нь нийт бүрэлдэхүүний 50 хувийг эзэлж байна. Академийн бүрэлдэхүүнд профессор багш 4, дэд профессор 6, ахлах багш 4, мөн захиргааны 4 алба хаагч ажиллаж, эрдэм шинжилгээний болон судалгааны ажлыг гүйцэтгэж байна.




