СУДЛААЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ, ӨНДӨР ЧАНСААТАЙ ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНД ЭРДЭМТЭН СУДЛААЧИД, СОНСОГЧ, СУРАЛЦАГЧ, ОЮУТНУУД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Огноо: 2026-10-21
СУДЛААЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ, ӨНДӨР ЧАНСААТАЙ ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНД ЭРДЭМТЭН СУДЛААЧИД, СОНСОГЧ, СУРАЛЦАГЧ, ОЮУТНУУД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
СУДЛААЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ, ӨНДӨР ЧАНСААТАЙ ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНД ЭРДЭМТЭН СУДЛААЧИД, СОНСОГЧ, СУРАЛЦАГЧ, ОЮУТНУУД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2021 оноос хууль зүйн шинжлэх ухаан, дотоод аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, инновацыг хөгжүүлэх, онол практикийн тулгамдсан асуудлыг судалгаанд тулгуурлан шийдвэрлэх, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг үнэлж урамшуулах зорилгоор ХЗДХ-ийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний ‘Шилдэг бүтээл’, ‘Оюутны шилдэг илтгэл’, ‘Грант олгох төсөл’ шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Энэ уралдаан нь хууль зүйн салбарын судлаачдын хувьд өөрийн бүтээлийн чансааг тодорхойлох, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны ололтыг практикийн тодорхой салбарт нэвтрүүлэх, өөрийгөө сорих, залуу судлаачдыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, арга зүй эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Жил бүрийн уралдаанд ирүүлж буй бүтээлүүдийн чанар жилээс жилд улам нэмэгдэж, хууль зүйн шинжлэх ухаан болон бусад салбар шинжлэх ухааны хөгжил дэвшил, ололтод тулгуурласан шинэлэг бүтээлүүд ирүүлэх болсон нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна.

Миний хувьд Эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачидтай хамтран 2021 онд "Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги", сурах бичиг, 2024 онд "Зөрчлийн эрх зүйн тусгай анги" сурах бичиг, 2025 онд "Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практик" нэг сэдэвт бүтээлээр 3 жил оролцож тус тус тусгай байр эзэлсэн. Эдгээр бүтээлүүд нь Бидний бүтээл нь нэгдүгээрт 2015 оны шинэчилсэн эрүүгийн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан бичсэн эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн иж бүрэн сурах бичиг, хоёрдугаарт 2012-2016 онд байгуулагдсан Засгийн Газрын хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд УИХ-аас “Захиргааны хариуцлагын тухай” хууль, захиргааны хариуцлага тогтоосон 270 гаруй хуульд байсан хэм хэмжээнүүдийг нэгтгэн 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлан гаргаснаар Монгол Улс захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээнүүдийг төрөлжүүлж нэгжгэсэн хуультай болсон.

Ингэснээр хуулийн их дээд сургуулиадын сургалтын төлөвлөгөөнд Зөрчлийн эрх зүй гэдэг мэргэжлийн суурь хичээл тусгагдан заагдах болсон хэдий ч одоог хүртэл ашиглах сурах бичиг байхгүй, сургалтын гарын авлага харьцангуй цөөн, хуулийн их дээд сургуулиудад уг хичээлийн заагдах цаг, агуулга өөр өөр байгаа нь энэ хичээлийн сургалтын агуулга, чанар, суралцагчдийн мэдлэг ур чадварт сөргөөр нөлөөлж байгааг үндэслэн Зөрчлийн эрх зүй хичээлийн тусгай ангийн анхны сурах бичгийг хамтран бичиж, оюутан, сонсогчдын хүртээл болгосон.

Уг сурах бичигт зөрчлүүдийн шинж /бүрэлдэхүүн/-ийг нэг бүрчлэн, тухайн зөрчлийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох хууль тогтоомжийг ашиглан шинжлэх ухааны үндэслтэй тайлбарласан, тодорхой зөрчлийн ижил төрлийн гэмт хэргээс ялгагдах зүйлчлэлийн онцлогийг нарийн гаргасан, семинарын хичээлээр оюутан, сонсогчдын мэдлэг, ур чадварыг шалгах хяналтын асуултууд, бодлогыг оруулсан, тухайн сэдвээр ашиглах эх сурвалжийн жагсаалтыг гаргасан нь онцлог болсон.

Шүүхийн практикт төрийн эрх бүхий албан хаагчийн мэргэжлийн түвшин, хууль зүйн мэдлэг, ур чадвар харилцан адилгүй байгаагаас зарим талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тодорхой зөрчил, гэмт хэргийг зөв ялган зүйлчилж чадахгүй байх, буруу зүйлчилж хууль ёсыг зөрчих, хүний эрхийг зөрчих, хохироох явдал цөөнгүй гарч буй өнөөгийн нөхцөлд л тэдний хууль зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх албаны сургалтанд явуулахад ч ашиглах боломжтой сурах бичиг болсонд уг бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж болно. Гуравдугаарт Монгол Улсын хууль сахиулах тогтолцоо болон хууль сахиулагчийн аюулгүй байдлын цогц асуудлыг тал бүрээс нь судалж, хууль сахиулах салбарын эрдэмтэн судлаачид, практик ажилтнууд, суралцагчдийн судлагааны үндэс суурийг тавьж хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх, албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой үнэ цэнтэй бүтээлүүд болсоныг онцолж шагнасан гэж ойлгодог. Судлаачдын хүсэн хүлээдэг, өндөр чансаатай, өрсөлдөөнтэй, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй энэхүү уралдааны шалгаруулалт удахгүй зохион байгуулагдах гэж байгаа тул эрдэмтэн судлаачид, сонсогч, суралцагч, оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.

ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор цагдаагийн хурандаа Л.Бат-Очир

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.135)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook