Хууль зүйн сургууль

Хууль зүйн сургууль

Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуулчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшөлтэй, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн иргэнийг бэлтгэнэ.

 

Бидний тухай

Товч танилцуулга

Эрх зүй, нийгмийн ухааны сургууль нь өнгөрсөн 10-н жилийн хугацаанд орчин үеийн сургалтын жишиг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйг тогтмол сайжруулах замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, Их сургууль болон бүрэлдэхүүн сургуулийн мэдлэг оюуны чадавх, соёл, уламжлалыг тээгч багш, судлаач, ажилтан, суралцагчийг бүх талаар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй, тэргүүний хамт олон байж, цаашид бүх л нөөц боломжоо дайчлан нэгэн зүгт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулахаар богино, урт хугацаанд төлөвлөн ажиллаж байна.

Тэнхим

  • Нийтийн эрх зүйн тэнхим
  • Хувийн эрх зүйн тэнхим
  • Нийгмийн ухааны тэнхим

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Хууль зүйн сургуулийн захирал доктор \Ph.D\, дэд профессор, цагдаагийн хурандаа ЖУТЪЯАГИЙН НЯМДУЛАМ
  • Тус сургууль нь докторын зэрэгтэй-10, магистрын зэрэгтэй-29, бакалаврын зэрэгтэй-3 нийт 42 багш, албан хаагчтай.

Захирал

Доктор \Ph.D\, дэд профессор, цагдаагийн хурандаа ЖУТЪЯАГИЙН НЯМДУЛАМ

Боловсрол

  • Бакалавр: Цагдаагийн академи, “Эрх зүйч”, 2000–2004 он;

  • Магистр: Цагдаагийн академи, “Хууль зүйн магистр”, 2004–2006 он;

  • Бакалавр: Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Англи хэлний орчуулагч”, 2004–2006 он;

  • Доктор: ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербургийн их сургууль, “Хууль зүйн ухааны доктор (Ph.D)”, 2010–2013 он;

  • Мэргэшил: ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербургийн их сургууль, “Дээд сургуулийн багш”, 2010–2013 он;

  • Эрдмийн цол: Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Дэд профессор”, 2018 он.

Ажлын туршлага

  • 2026 оны 07 дугаар сараас одоог хүртэл: Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн сургуулийн захирал;

  • 2026 оны 03 дугаар сараас: Дотоод хэргийн их сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, тэргүүлэх судлаач;

  • 2025 оны 04 дүгээр сараас: Дотоод хэргийн их сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч;

  • 2023 оны 09 дүгээр сараас: Дотоод хэргийн их сургууль, Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхим, ахлах багш;

  • 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар: Дотоод хэргийн их сургууль, ЭЗНУС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч;

  • 2019–2022 он: Дотоод хэргийн их сургууль, ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүйн тэнхим, дэд профессор;

  • 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар: Дотоод хэргийн их сургууль, ЭЗНУС-ийн ЭЗО тэнхим, ахлах багш;

  • 2016–2018 оны 12 дугаар сар: Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн сургууль, Мөрдөх албаны тэнхим, ахлах багш;

  • 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар: Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн сургууль, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, дэд профессор;

  • 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар: Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн сургууль, Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, ахлах багш;

  • 2010–2013 он: ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербургийн их сургууль, адъюнкт;

  • 2004–2010 он: Цагдаагийн академи, багш.

Мэргэшсэн судалгааны ажлын чиглэл

  • Эрх зүйн онолын шинжлэх ухаан;

  • Харьцуулсан эрх зүй судлал;

  • Эрүүгийн эрх зүй;

  • Иргэний эрх зүй;

  • Олон улсын хувийн эрх зүй;

  • Арбитрын процессын эрх зүй;

  • Гэмт явдал судлал.

Гадаад хэлний мэдлэг

  • Орос хэл;

  • Англи хэл (B2 түвшин).

Бүтээл

Нэг сэдэвт бүтээл, гарын авлага

  • “Харьцуулсан эрх зүйн судлал”. Гарын авлага, 2007 он;

  • “Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийн эсрэг гэмт хэрэг”. Гарын авлага, 2014 он;

  • “Монгол Улс болон ОХУ-ын хууль тогтоомж дахь ашигт малтмалын эрүүгийн эрх зүйн хамгаалал”. Нэг сэдэвт бүтээл, 2015 он;

  • “Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”. Гарын авлага, 2015 он;

  • “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”. Гарын авлага, 2016 он;

  • “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”. Гарын авлага, 2016 он;

  • “Харьцуулсан эрх зүйн судлал”. Хоёр дахь хэвлэл, гарын авлага, 2021 он.

Нийт 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн.

Сүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд

  • “Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, эрх зүйн орчин”. “Эрх зүйн шинэтгэл ба Монгол Улсын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2021 он;

  • “Хууль сахиулах салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь”. “Монгол Улс дахь тэгш эрхийн хэрэгжилт” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, 2021 он;

  • “Транснациональная организованная преступность (незаконный оборот наркотиков в Монголии)”. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2021 он, №1;

  • “Хууль зүйн боловсрол олгох, мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны чиг хандлага”. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2021 он, тусгай дугаар №85;

  • “Administration management for supplying the gender equality in law enforcement service”. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2021 он, №3;

  • “Гендерные проблемы и причины женских преступлений, факторы, влияющие на них, и пути их решения”. ОХУ-ын Уралийн хуулийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2021 он;

  • “Преступления, связанные с наркотическими средствами и психотропными веществами: введение в ситуацию в Монголии”. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2022 он;

  • “Төрийн албаны шинэтгэл ба Эрүүгийн хуулийн ялын бодлого”. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2022 он, №04 (83);

  • “О социально-правовых предпосылках регламентации уголовной ответственности за незаконную предпринимательскую деятельность в сфере разведки, эксплуатации и добычи полезных ископаемых в Монголии”. ОХУ-ын Уралын хуулийн дээд сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2022 он;

  • “Уголовно-правовая характеристика дискриминационных преступлений в Монголии”. ОХУ-ын Дорнод Сибирийн хуулийн дээд сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2022 он;

  • “Развитие мирового наркобизнеса в начале XXI века”. ОХУ-ын ДЯЯ-ны харьяа Сибирийн хуулийн дээд сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2022 он;

  • “Авлигын эсрэг эмэгтэйчүүд”. “Хууль сахиулахуй” сэтгүүл, 2026 он, тусгай дугаар №46.

Эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа

Хууль сахиулах салбарын жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, эмэгтэй алба хаагчдын манлайллыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, сургалтын ажил зохион байгуулж ирсэн. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын олон улсын төслийн хүрээнд 2016 оноос олон улсын хурал, семинарт оролцож, үр дүнг хууль сахиулах байгууллагын алба хаагчдад түгээн дэлгэрүүлсэн. Давхардсан тоогоор 5000 гаруй алба хаагчдад сургалт явуулсан.

Ажлын алба

Одонтуяа

Оршихын Одонтуяа

Сургалтын арга зүйч, цагдаагийн дэд хурандаa

Эрдэнэдолгор

Цэрэнбатын Эрдэнэдолгор

Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр

  • Эрх зүйн бакалавр, магистр, докторын хөтөлбөр

Холбоо барих

И-МЭЙЛ

info@uia.gov.mn

УТАС

ХАЯГ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хилчний гудамж

Instagram
Youtube
Facebook