ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Date: 2026-10-30
ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.30/ Соёмбот танхимд боллоо. Тус хуралдааныг Эрдмийн дэд зөвлөлийн дарга, доктор, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр даргалж, гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцов.

Энэхүү хуралдаанаар докторантын эрдэм шинжилгээний судалгааны ажлын сэдэв, эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөх багийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.

Түүнчлэн докторант Л.Лхагвасүрэнгийн “Хилийн албаны боловсролын тогтолцоо”, докторант Ч.Болдын “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох эрүүгийн процессын эрх зүйн зохицуулалт” сэдэвт диссертацад хийсэн “Судалгааны ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлтэй танилцан, докторант нарын диссертацыг урьдчилсан хамгаалалтад оруулах эсэхийг хэлэлцэн дэмжиж шийдвэрлэлээ.

Comment:
Your IP: (216.73.217.79)
NOTICE: In accordance with the regulations of the Communications Regulatory Commission, certain inappropriate words and expressions are restricted on our website. Please respect the rights and interests of others when posting comments. The administrator reserves the right to remove any comments that violate these standards.
Facebook
Instagram
Youtube