"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Огноо: 2026-10-19
"МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн байгууллагын “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах” сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.10.19/ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, тэнхимийн профессорууд, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав Мөрдөн шалгах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга нар оролцлоо.

Тус сургалт нь богино хугацаанд шинээр томилогдсон мөрдөн шалгах эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах, практикт гаргадаг нийтлэг алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн процессын ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар онолын мэдлэг олгож, практик чадвар суулгах зорилгоор явагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook