Дотоод хэргийн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй сонсогчдоос нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сурлага, сахилга бат, ёс зүй, удирдан зохион байгуулах чадвараараа бусдыгаа манлайлж оролцсон сонсогчдод Дотоод хэргийн их сургуулийн захирлын  тушаалаар ахлах түрүүч, түрүүч, дэд түрүүч цол олголоо.

Энэхүү үйл ажиллагаанд Их сургуулийн Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг оролцож, цэргийн цол хүртсэн нийт сонсогчдод баяр хүргэлээ.