Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдмийн бүтээл туурвилаараа хамт олноо тэргүүлсэн эрдэмтэн, багш, судлаачдаа шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.11.25) боллоо.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үзүүлэлтээр бусдыгаа манлайлан 2026 оны “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, доктор, цагдаагийн хошууч В.Амарсанаа, “Тэргүүний судлаач багш”-аар Удирдлагын академийн Цагдаа, дотоодын цэргийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Г.Болор-Эрдэнэ, “Тэргүүний залуу судлаач”-аар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Б.Баярболд, “Тэргүүний эрдэмтдийн зөвлөл”-өөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын эрдэмтдийн зөвлөл тус тус шалгарч Их сургуулийн тэргүүн дээд “Эрдэм” шагналаар шагнууллаа.
Эрдмийн ажлын үр дүн, амжилтаараа бусдыгаа хошуучлан тэргүүнээр шалгарсан судлаачдадаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье.