Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн Нэгдсэн менежментийн тогтолцоо, стандартын хэрэгжилтийг үнэлэх хөндлөнгийн аудитын баг 2026 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ удаагийн аудит нь Нэгдсэн менежментийн тогтолцоо, стандартын хэрэгжилтэд магадлах I, II шатны аудит хийхийн зэрэгцээ ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудит хийгдэж байгаагаараа онцлог юм.
Мөн бүтээгдэхүүний баталгаажуулалтын магадлах хяналтын үнэлгээг хийж, холбогдох стандарт, шаардлагын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүн, цаашид сайжруулах боломжийг үнэлж байна.
Хөндлөнгийн аудитыг “Монсертф” ХХК-ийн тэргүүлэх аудитор Б.Энхнавч, Б.Мөнхжаргал, Г.Оюунчимэг, Н.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байгаа бөгөөд аудитын үйл ажиллагаа гурван өдрийн турш үргэлжилж, эцсийн үр дүнг танилцуулна.
Энэхүү аудит нь их сургуулийн менежментийн тогтолцооны үр нөлөөг баталгаажуулах, стандартын хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.