“АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-23
“АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газар, Багш, суралцагчийн хөгжлийн төв хамтран “Албан тушаалын ажлын байрны сургалт”-ыг 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд нээж хэлсэн үгэндээ "Их сургуулийн багш, албан хаагч, ажилтан байна гэдэг өндөр хариуцлага, ёс зүй, тасралтгүй хөгжлийг шаарддаг тул өнөөдрийн сургалтаар олж авсан мэдлэгээ ажил, албандаа хэрэгжүүлж, хамт олонч, сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.

Энэхүү сургалтаар Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, захиргааны чиглэлээр баримталж буй бодлого, мөрдөж буй хууль тогтоомжуудын талаар мэдлэг олгож, Их сургуулийн үйл ажиллагаануудын талаар чиглүүлэх мэдээллийг өгч, асуулт хариулт зохион байгууллаа.

Сургалтад 2026-2027 оны хичээлийн жилд шинээр томилогдсон 40 гаруй багш, албан хаагч, ажилтан хамрагдаж, сэтгэл ханамжийн судалгаа авсан юм

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook