ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2026 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ ГРАНТ” ОЛГОХ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Огноо: 2026-11-19
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2026 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2026 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ ГРАНТ” ОЛГОХ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, инновацыг хөгжүүлэх, салбарын онол, практикт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд суурилсан оновчтой, үр дүнтэй арга замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, шилдэг илтгэл, шилдэг төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдаан нь эрдэмтэн, судлаачдын бүтээлч санаачилгыг дэмжих, судалгааны ажлын чанар, үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, судалгааны үр дүнг хууль зүйн салбарын бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, инновацын салбар зөвлөлөөс зургаа дахь удаагийн “Шилдэг грант” олгох төслийн шалгаруулалтыг “Бизнесийн орчин ба хувийн эрх зүйн шинэтгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулж, энэ удаагийн шалгаруулалтад нийт 38 оролцогч суурь судалгаа, хавсарга судалгаа, инновацын чиглэлээр 26 төсөл хэлэлцүүлэгт орсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook