АНГЛИ ХЭЛНИЙ ЗАХИАЛГАТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-20
АНГЛИ ХЭЛНИЙ ЗАХИАЛГАТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АНГЛИ ХЭЛНИЙ ЗАХИАЛГАТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар алба хаагчдад зориулсан “Англи хэлний захиалгат сургалт”-ыг 09 дүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, өнөөдөр /2026.11.20/ гэрчилгээ гардууллаа.

Энэ удаагийн сургалтаар 270 цагийн хичээлийн агуулга, 8 багц цагийн багтаамжтай судалсан байна. Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагварагчаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Золзаяа нар англи хэлний түвшний гэрчилгээ гардууллаа.

Сургалт нь алба хаагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа гадаад хэл ашиглах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook