Сургалт, судалгааны 403-р анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор, хурандаа Э.Батбаяр, докторант, хуульч Б.Ганболд нарын “Хорихоос өөр төрлийн ял” нэг сэдэвт бүтээлийн номын уншлага, хэлэлцүүлэг өчигдөр /2026.11.19/ боллоо.
Номын уншлага хэлэлцүүлэгт Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 532, 542 дугаар дамжааны сонсогчид оролцов.
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа С.Бямбарагчаа оролцож албаны онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөн тус албанаас гаргасан “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хууль, журам, эрх зүйн хэлбэрийн эмхэтгэл”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны процесс загварчлал, аргачлал”-ыг сургалтын хэрэгцээнд зориулж хүлээлгэн өгөв.