Удирдлагын академиас уламжлалт "Стратегийн лекц" цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн зочин лектороор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржийг урьж, "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуульд орсон нэмэлт, өөрчлөлт сэдвээр лекц уншуулан оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Лекцийн хүрээнд цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн зохицуулалт, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцооны шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашдын бодлого, чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн профессор багш, алба хаагч, судлаачид өргөнөөр оролцож, хууль, эрх зүй, стратеги, бодлогын чиглэлээр мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, салбар хоорондын хамтын ажиллагаа, туршлага, мэдээлэл солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.