Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын боксын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр /2026.11.20/ Их сургуулийн спорт зааланд боллоо.
Тэмцээнд эрэгтэй тамирчид 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг, 75 кг, 85 кг-ын жинд, эмэгтэй тамирчид 55 кг, 65 кг-ын жинд хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, тактикийн ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээн нь сонсогч, суралцагчдын албаны бэлтгэл, бие бялдрыг хөгжүүлж, бие хамгаалах, гардан тулааны чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сонсогч, суралцагчдадаа амжилт хүсье.