ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД "ЭРДМИЙН ЦОМ-2026" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Огноо: 2026-11-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД "ЭРДМИЙН ЦОМ-2026" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаач, албан хаагчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн цом-2026” спортын нөхөрсөг тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд боллоо.

Энэ удаагийн тэмцээнд эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 хүрээлэнгийн баг тамирчид оролцож, “Мэдлэгээр нэгдэж, спортоор нөхөрлөе” уриан дор мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан сорьсон спортын таван төрлөөр өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газраас Эрдэм шинжилгээний хүрээлэн, Төв номын сангийн хамтарсан баг тамирчид оролцож, багийн нийлбэр дүнгээр гутгаар байр эзэллээ. Дартс багийн төрөлд алтан медаль, гар бөмбөгийн холимог төрөлд мөнгөн медаль, эрэгтэй шатрын төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook