Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүний дунд тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй сагсан бөмбөгийн лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.11.19/ Их сургуулийн Спорт цогцолборт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, спортоор хичээллэх, дадал хэвшил бий болгох, эрүүл амьдралын хэв маягийг тогтворжуулах зорилгоор Их сургуулийн нийт багш, албан хаагч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд болон Захиргааны зөвлөлийн гишүүд, багш албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн лигийн тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлэн 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд 10 багийн 600 орчим багш, албан хаагч, ажилтныг хамруулан зохион байгуулж байна.
Тэмцээнд идэвх санаачлага гарган амжилттай оролцож байгаа баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе