СОНСОГЧИД БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛСАН БАГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Огноо: 2026-11-19
СОНСОГЧИД БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛСАН БАГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
СОНСОГЧИД БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛСАН БАГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дотоод хэргийн их сургууль нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Вүүсок их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2+2+1 хос дипломтой сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Кибер аюулгүй байдал” чиглэлээр 30 гаруй сонсогч БНСУ-д суралцаж байгаа юм.

Энэ хичээлийн жилд тус хөтөлбөрт шинээр элссэн 13 сонсогч БНСУ-ын Вүүсок их сургуулийн Монгол оюутны холбооноос зохион байгуулсан багийн спортын тэмцээнд амжилттай оролцжээ.

Дэд түрүүч А.Тэлмэн тус тэмцээнийг зохион байгуулах багт ажиллаж, хөтлөн явуулсан бол манай сонсогчид гар бөмбөгийн холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв. Түүнчлэн гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор ДХИС-ийн дэд түрүүч Б.Мичидмаа тодорчээ.

Энэхүү тэмцээнд оролцсон нь сонсогчдын багаар ажиллах чадвар, нөхөрсөг харилцаа, спортын ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ Дотоод хэргийн их сургуулийг олон улсын оюутан, суралцагч дунд сурталчлан таниулах ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт сонсогчдодоо баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook