ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-19
ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангаас Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан ээлжит "Зохиогч уншигчдын уулзалт"-ыг өчигдөр /2026.11.19/ Их сургуулийн "Генерал" танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтад ахмад багш, хурандаа С.Баттөмөр, Онцгой байдлын сургуулийн гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Л.Булганхангай нарын хамтран бичсэн “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага” номын талаар ярилцсан юм.

Уулзалтад Онцгой байдлын сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Н.Батсайхан, ахмад багш, доктор (Ph.D), профессор, хурандаа Х.Мягмаржав, тус сургуулийн эрдэмтэн багш судлаачид, эчнээ болон өдрийн дамжааны сонсогч, суралцагчид оролцлоо.

"Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага" бүтээл нь Монгол улсын онцгой байдлын байгууллагын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэгт онцгой хувь нэмэр оруулсан сурах бичиг, 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны шилдэг бүтээлийн төрөлд дэд байр эзэлсэн бүтээл юм.

Эрхэм багш нарынхаа эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook