ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Огноо: 2026-11-18
ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.11.18/ Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн "Соёмбот" танхимд зохион боллоо.

Хуралдаанаар докторантын судалгааны ажлын сэдэв, эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөх багийн бүрэлдэхүүн, магистрын ажлын сэдэв, удирдагчийг батлах зэрэг 26 асуудлыг хэлэлцэн батлав.

Түүнчлэн докторант П.Батбаатарын “Эрүүгийн процессын эрэн сурвалжлах ажиллагааны онол, практикийн зарим асуудал”, докторант Д.Жамъяндагвын “Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлыг ял эдлүүлэх ажиллагаа” сэдэвт диссертацыг урьдчилсан хамгаалалтад оруулах эсэхийг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook