“ЗОХИЦУУЛАГЧ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Огноо: 2026-11-23
“ЗОХИЦУУЛАГЧ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ
“ЗОХИЦУУЛАГЧ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Тээврийн цагдаагийн албаны зохицуулагч нарт зориулан “Зохицуулагч албан тушаалтныг чадавхжуулах” сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.11.23/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Замын цагдаагийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа Н.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат нар оролцож, сургалтад хамрагдаж буй алба хаагчдад амжилт хүссэн юм.

Тус сургалт нь шинээр томилогдсон зохицуулагч алба хаагчдын мэдлэг, ур чадварыг богино хугацаанд дээшлүүлэх, албан үүргээ гүйцэтгэх явцад гарч болзошгүй нийтлэг алдаа, дутагдлаас урьдчилан сэргийлэх, онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулан эзэмшүүлэх зорилготой.

Сургалтаар алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний зохицуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мэдлэг, дадлага олгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook