“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СОНСОГЧДОД СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-23
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СОНСОГЧДОД СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СОНСОГЧДОД СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод Хэргийн Их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын 170 сонсогчдод “Стресс менежмент” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь сонсогчдын өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн онцлог, ялгааг ойлгох, сэтгэл хөдлөлөө зөв зохицуулах талаар мэдлэг, мэдээлэл өгч, стрессийг даван туулах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.

Түүнчлэн сонсогчдод сэтгэл зүйчтэй уулзах, мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авахын ач холбогдол, давуу талыг таниулж, өөрт тулгамдсан сэтгэл зүйн асуудлаа таньж мэдэх, шаардлагатай үед мэргэжлийн тусламж, дэмжлэг авах талаар мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook