Монголын хүндийн өргөлтийн холбооны 70 жилийн ойг тохиолдуулан багийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.
Энэхүү тэмцээнд Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах дасгалжуулагч багш, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, хурандаа Э.Содномпилжээ дасгалжуулан Цагдаагийн сургуулийн 324 дүгээр дамжааны сонсогч, спортын мастер Ц.Алтанцоож 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль, залуучуудын ангилалд алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Эрхэм сонсогч та бүхэнд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье!