Хууль сахиулах болон дотоод хэргийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, практикт хэрэглэгдэж буй маргаантай, зөрүүтэй нэр томьёоны утга, агуулга, хэрэглээний онцлогийг холбогдох эх сурвалжид тулгуурлан харьцуулан судлах, нэгдсэн ойлголт, зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эрдэмтэн багш, судлаачдын дунд “Хууль сахиулах болон дотоод хэргийн салбарын нэр томьёоны хэрэглээ: маргаантай асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Их сургуулийн Генерал танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, тус газрын тэргүүлэх судлаач, доктор, бригадын генерал Д.Дамдинцэрэн болон эрдэмтэн, судлаач, багш, алба хаагчид оролцож, салбарын нэр томьёоны хэрэглээтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв.