Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан олон улсын шинжлэх ухааны мэдээллийн нэгдсэн сан (WoS, Scopus)-д бүртгэлтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлсэн багш, судлаачдыг урамшууллаа.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, доктор, хурандаа Б.Нямжав, Чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэл, арга зүй, үнэлгээний төвийн арга зүй, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Амартогтох нарын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан найман судлаачийг нийт 13 сая орчим төгрөгөөр шагнаж урамшуулав.