Шинжлэн магадлах ухааны сургуулиас “Шинжээч мэргэжлийн эрхэмлэл” цуврал лекцийн хүрээнд “Шүүх шинжилгээ ба хүний эрх” сэдэвт уулзалт, ярилцлагыг өнөөдөр (2026.11.24) зохион байгууллаа.

Энэ удаагийн лекцийн зочноор Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Бадамрагчааг урьж, хэргийн газар мөртэй ажиллах, шүүх шинжилгээ хийхэд анхаарах асуудал, хүний эрх, эрх чөлөөг хангах нь зэрэг сэдвээр ажил, мэргэжлийн туршлагаас хуваалцав.