БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургууль, БНСВУ-ын Ардын цагдаагийн академитай хэрэгжүүлж буй солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй манай сонсогчид суралцах хугацаандаа сургалт, хүмүүжил, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасаар байна. Тухайлбал, БНСВУ-ын Ардын цагдаагийн академид суралцаж буй Цагдаагийн сургуулийн 324 дүгээр дамжааны дэд түрүүч Г.Бөхбат ахлагчтай баг “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт олон улсын мэтгэлцээний тэмцээнд дэд байр эзэлсэн бол БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуульд суралцаж буй 323 дугаар дамжааны сонсогч А.Итгэл “Дотоод хэргийн чиглэлийн шилдэг оюутан шалгаруулах ёслол”-оор хүндэт жуух бичгээр шагнууллаа.