Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас “Хууль сахиулах салбарын удирдлага: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам – 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.25/ зохион байгууллаа.
Тус хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Франц, Грек, Шри Ланка зэрэг нийт 9 орны 30 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож, хууль сахиулах байгууллагын удирдлага, технологийн инноваци, аюулгүй байдал, онцгой байдлын бэлэн байдал, хүний эрхийн хамгаалалт зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Олон улсын судлаачид хууль сахиулах салбарын удирдлагыг шинэ түвшинд гаргах, олон улсын туршлагыг судлах, инновацад суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол бүхий сэдвүүдээр санал бодол, мэдлэг, туршлагаа солилцсон юм. Хурлаас дэвшүүлсэн санал, зөвлөмж, шинэлэг шийдлийг хууль сахиулах салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.