Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас зохион байгуулж буй “Хууль сахиулах салбарын удирдлага: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам – 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.25/ / Их сургуулийн "Генерал" танхимд танхим, цахим хосолсон хэлбэрээр эхэллээ.
Тус хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Франц, Грек, Шри Ланка зэрэг нийт 9 орны 30 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож, хууль сахиулах байгууллагын удирдлага, технологийн инноваци, аюулгүй байдал, онцгой байдлын бэлэн байдал, хүний эрхийн хамгаалалт зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлыг нээж Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацийн газрын захирал, доктор(Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр үг хэлсэн юм.
Хуралд оролцогчид та бүхэнд амжилт хүсье.