Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулиас “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр /2026.11.24/ “Иргэний эрх, эрх чөлөөг эдлэх боломж, хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд ДХИС-ийн судлаач багш, оюутнуудаас гадна ШШГЕГ, ХХЕГ, ОБЕГ, Сити их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Их засаг их сургуулийн эрдэмтэн судлаачид, оюутнууд оролцов.