Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн өдрийг тохиолдуулан хурандаа Ю.Сэрсэнжавт Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт цол” хүртээх ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр (2026.11.25) Их сургуулийн Соёлын төвд боллоо.
Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт болон Их сургуулийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, хурандаа Ю.Сэрсэнжавт “Хүндэт доктор” цол хүртээлээ.
Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт доктор” цолны диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд гардуулан өгөв. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд эрхэм хурандаагийн гэр бүлийнхэн, мөрдэс нэгтэй хамтран зүтгэгчид, шавь нар Их сургуулийн эрдмийн хамт олон, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцож, баяр хүргэлээ.
Хурандаа Юндэнгийн Сэрсэнжав нь 1973 оноос Цагдан сэргийлэх байгууллагын эргүүлийн сэргийлэгчээр ажлын гараагаа эхлүүлж, улмаар Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, Засан хүмүүжүүлэх байгууллага, Хорих байгууллагуудыг удирдах газар, Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд тасралтгүй ажилласан, хууль сахиулах, аюулгүй байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын мэргэшсэн албан хаагчдын нэг юм. Тэрээр улсад нийт 40 жил, үүнээс багш, ахлах багшаар 18 жил ажилласан нь төрийн алба, хууль сахиулах байгууллага, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
ДХИС-ийн “Хүндэт доктор” Ю.Сэрсэнжав таны эрдэм судлалын ажилд амжилт хүсэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.